Жоржина Родригес: Бид хоёр анхны харцаар дурлалцсан

1219
Криштиано Роналдо

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдогийн бүсгүй Жоржина Родригес “Elle” сэтгүүлд ярилцлага өгч, хэрхэн танилцсан тухайгаа ярьжээ. 25 настай испани бүсгүй Мадрид хотын хувцас загварын элит дэлгүүрийн худалдагч байхдаа Роналдотой анх танилцсан гэдэг. Харин одоо Жоржина хувцас загварын хэд хэдэн брэндтэй гэрээ хийчихсэн эрэлт ихтэй загвар өмсөгчдийн нэг болжээ.

“Анх миний ажил дээр бид таарсан юм. Мадрид дахь Gucci-гийн салбар дэлгүүр л дээ. Тэнд би зөвлөгч-худалдагчаар ажиладаг байлаа. Түүнийг би хармагцаа л сэтгэл алдарсан. Хэд хоногийн дараагаар бид хоёр өөр нэг брэндийн үдэшлэг дээр уулзсан юм. Тэгэхэд би ажил дээрээ биш болохоор чөлөөтэй орчинд ярилцаж чадсан. Би түүнд анхны харцаар дурласан.

Харин одоо бид хамтдаа амьдарч байна. Хүүхдүүдтэйгээ, хайрттайгаа хамт байх жаргалтай. Манай гэр бол бидний хайраараа босгосон сүм” хэмээн Жоржина Родригес өгүүлсэн байна.

Жоржина Алана Мартина гэх охин төрүүлсэн. Роналдо тээгч эхээс хоёр ихэр хүүхэдтэй. Мөн том хүү Криштиано нь аавтайгаа адилхан хөлбөмбөгч болохоор “Ювентус”-ын академид суралцаж буй билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу