Зул сарын баярын уламжлалт мөргөлд Хатан хааны гэр бүл оролцов

1005
hatan-haanii-ger-bul-christmas-01
Зул сарын баярын уламжлалт мөргөлд Хатан хааны гэр бүл оролцов

Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн зул сарын баяраар Сандрингем дахь сүмийн ёслолд оролцжээ.

Английн зүүн хэсэгт байрлах Норфолк муж дахь хатан хааны эдлэнд байрлах Мария Магдаленагийн сүмд жил бүрийн зул сарын баяраар хатан хааны гэр бүлийнхэн очиж, зул сарын мөргөл залбирал үйлддэг юм.

Уламжлалт зул сарын баярын мөргөл залбирал, сүмийн арга хэмжээнд энэ жил 2-р Елизавета, Эдинбургийн гүн Филипп, ач хүү, ханхүү Уильямын гэр бүл оролцжээ.

~Зул сарын баярын уламжлалт мөргөлд Хатан хааны гэр бүл оролцов~

Энэ жилийн зул сарын баярын уламжлалт мөргөлд хатан хааны зээнцэрүүд болох ханхүү Уильямын хүүхдүүд- ханхүү Жорж, гүнж Шарлотт нар анх удаа оролцжээ. Тэд эмэг эхийнхээ хамтаар зул сарын баярын сүмийн ёслолд оролцсон нь олны анхаарлыг ихэд татсан байна.

Түүнчлэн Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз сүмийн ёслолд гэргий Корнуоллын ахайтан Камиллагийн хамтаар оролцжээ. Харин хоёр жилийн өмнөөс элдэв олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах болсон Эдинбургийн гүн Филипп оролцоогүй байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу