“Инстаграм гоо үзэсгэлэн”-г бүтээхэд хэдэн төгрөг зарцуулсан бол…

962
"Инстаграм гоо үзэсгэлэн"-г бүтээхэд хэдэн төгрөг зарцуулсан бол...

Цахим ертөнцөд гоо үзэсгэлэнгийн стандарт аль хэдийнээ тогтжээ. Энэхүү гоо сайхны стандартад нийцэж, олон мянган дагагчтай болж алдар нэр, цаашлаад бараа бүтээгдэхүүн сурталчилж мөнгө олох том хэрэглүүр ч болоод байна. 

Инстаграм гоо сайханг өөртөө бүрдүүлсэн одод мэс ажилбарт хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулсан бол. Өөртөө эрс өөрчлөлтийг хийж, гоо төрхийг бүтээхэд маш их цаг хугацаа, мөнгө санхүү зарцуулсан нь нууц биш. Ингээд олны танил оддод өөрчлөлт авчирсан хамар, нүд, уруулыг хамт сонирхох уу. 

Анжелина Жолигийн хамар шиг

Олон хүмүүс хамрынхаа хэмжээ, хэлбэрээс сэтгэл ханамжгүй байдаг тул хамгийн түгээмэл хуванцар мэс заслын аргыг сонгодог. Ингэхдээ яс, мөгөөрсний хэлбэрийг өөрчлөх шаардлагатай болдог аж. Энэхүү процетур нь 3000 орчим долларын үнэтэй.

Анжелина Жоли     

Кайли Женнер шиг уруул

Түүний уруул өмнө нь хэт жижиг бөгөөд нимгэн байсныг та анзаарч байгаа биз. Гиалуроны хүчил буюу дүүргэлт хийж уг уруулыг бүтээсэн байна. Хилопластик эмчилгээний үнэ 500 доллараас эхэлдэг бөгөөд 1 мл уруулын дүүргэгчийн үнэ нь улс орон бүрт өөр өөр байдаг. Тиймээс АНУ-д 1 мл гиалуроны хүчил 500 долларын үнэтэй байдаг.

Кайли Женнер

Ким Кардашьяных шиг шанаа

Нүүрний мэс ажилбарын хамгийн түгээмэл арга бол Бичатын өөхийг арилгаж, дараа нь хацрын хэсэгт суулгац суулгах. Суулгацын үнэ 2000 доллараас эхэлдэг. Гэсэн хэдий ч уруулын нэгэн адил шаардлагатай хэмжээгээр тарилга хийх боломжтой. Хүмүүс ихэвчлэн 7 мл орчим дүүргэгч хэрэгтэй байдаг аж.

Ким Кардашьян

Хацрын ясны хэлбэр 2 мл, хамрын хөндийн суваг бөглөх 2 мл, доод эрүүний буланг үүсгэх 2 мл, мөн хамрын атираа дүүргэх 1 мл.  Мөн нүүрний доод хэсгийн хэлбэрийг бий болгохын тулд тусгай утаснуудыг хийгджээ. Энэ нь 1250 долларын үнэтэй болно.  Эдгээр бүх процетур нь 3.150 орчим долларын үнэтэй болно.

Белла Хадидынх шиг нүд

Нүдний зовхинд хийж буй энэхүү мэс засал нь нүдийг нээж, муур шиг харагдуулах боломжтой. Түүнчлэн, дүүргэгч ашиглан хөмсөг өсгөх боломжтой аж. Дээд зовхины дундаж үнэ 3200 долларын үнэтэй байдаг.

Белла Хадид

Бейонсийнх шиг эрүү

Нүүрнийхээ шинэ төрхийг зохицуулахын тулд шинэ эрүү хэрэгтэй болно. Суулгац 3000 долларын үнэтэй эсвэл та 500 долларын үнэтэй дүүргэгчийг ашиглаж болно.

Бейонсе

Нүүр дүүрсэн сайхан инээмсэглэлтэй болохын тулд нэг шүдийг 250 доллараар засварладаг байна. Тиймээс сайхан инээмсэглийг 2500 доллартай байхад бүтээж болно.

Амжилтын хэмжүүрийг гоо сайхан, гоо төрхтэй холбож буй өнөө цагт “Инстаграм гоо сайхан”-г бүрдүүлэхэд дор хаяж 20,000 доллар зарцуулах аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу