Иракийн парламент Ерөнхий сайд Адиль Абдуль Махдигийн огцрох өргөдлөө хүргүүлсэн байна.
Тэрбээр улс орон даяар өргөн хүрээтэй шинэтгэл хийх амлалт өгч гарч ирсэн боловч энэ амлалтдаа хүрч чадахгүй байсан учир олон нийт эсэргүүцэн жагсах болсон. Жагсагчид ажилгүйдлийн түвшин өндөр байгааг, авилга хээл хахууль цэцэглэсэн хэвээр байгааг эсэргүүцэн жагсч байсан юм.
Иракийн ерөнхий сайд уг нь сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайд нар нарын цалинг 50 хувь хүртэл бууруулна гэсэн олон амлалтууд эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах зорилгоор авч байсан.
Мөн хөл хорио тогтоож байсан ч эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжааж улс орны байдлыг тогтворжуулж чадаагүй. Түүгээр ч зогсохгүй жагсагчдын эсрэг хүч хэрэглэж 40 гаруй хүн амь насаа алдахад хүргэсэн хэмээн буруутгагдаж ийнхүү огцорлоо.