Аса аварга Саид Моллаид “гурван өрөө байр” бэлэглэв

959
asa-awarga-bair-beleglew
Аса аварга Саид Моллаиад "гурван өрөө байр" бэлэглэв

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж Ираны алдарт бөх Саид Моллаид гурван өрөө байр бэлэглэсэн тухайгаа цахим хуудаснаа бичжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг өөрийн улсын иргэншилтэй болсныг олон нийтэд дамжуулж, бөх сонирхогчдын дунд гайхашрал, гайхам сайхныг зэрэг зэрэг төрүүлээд амжив.

~Аса аварга Саид Моллаид “гурван өрөө байр” бэлэглэв~

Алдарт бөх Саид Моллаи нь ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай шилдэг тамирчин юм.

81 кг-ын жинд барилддаг тэрбээр өдгөө 27 настай. Түүний анхны тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоно. Олон хүний итгэл, сэтгэлийг хүлээсэн тамирчинд өндөр амжилт хүсье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу