Итали улсад шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн 475 хүн нэг өдрийн дотор нас барсан тухай өчигдөр мэдээлсэн байна. Энэ нь тахлын дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй өндөр тоо юм.
Нийт илэрсэн халдварын тохиолдлуудын тоог эндэгдлийн тоотой нь харьцуулахад Итали улсын үзүүлэлт хамгийн өндөр буюу 8 орчим хувьтай байна.
Тус улсад өчигдрийн байдлаар халдварын нийт 31,506 тохиолдол бүртгэгдэж, 2,503 өвчтөн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээрээ Итали улс дэлхийд 81,058 халдварын тохиолдол, 3,230 эндэгдэлтэй Хятад улсын дараа жагсаж байна.
Италийн засгийн газар эхний ээлжинд тус улсын умард бүсийн муж, хотуудад хөл хорионы хатуу дэглэм тогтоосон бол саяхнаас эхлэн 60 орчим сая хүн амтай улс орныг бүхэлд нь хамруулаад байгаа юм.
Дараах хүснэгтэд гуравдугаар сарын 17-ны байдлаар мянгаас дээш халдварын тохиолдол илэрсэн улс орнуудын эндэгдлийн түвшинг харьцуулан харуулжээ.