АНУ-ын конгрессийн гишүүд “COVID-19”-ын халдвар авчээ

766
mario-diaz
АНУ-ын Флорида мужийг конгрессийн доод танхимд төлөөлдөг хууль тогтоогч Диаз-Баларт

Дэлхийн дахинд цар хүрээгээ улам тэлж буй “COVID-19”-ын халдвар авсан иргэдийн тоо цаг, минутад нэмэгдэж байна. Тэгвэл АНУ-ын Флорида мужийг конгрессийн доод танхимд төлөөлдөг хууль тогтоогч Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр мэдээлжээ.

“Бямба гарагийн орой конгрессийн гишүүнээс халуурах, толгой өвдөх шинж тэмдэгүүд ажиглагдаж эхэлсэн юм. Удалгүй шинжилгээ өгөхөд тэр Covid-19-ээр өвчилсөн нь тодорхой боллоо” гэж түүний ажлын албанаас мэдээлсэн байна.

~АНУ-ын конгрессийн гишүүд “COVID-19”-ын халдвар авчээ~

Диаз-Баларт өөрийн биеийн байдлыг сайжирч байгаа тухай мэдэгдээд Америкчуудад хандаж халдвараас сэргийлэхэд “онцгой анхаарал” тавихыг уриалжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд тусгаарлагдах арга хэмжээ аваад байна.

Дээрх мэдээг тарсны дараа Диаз-Баларттай ойр ажиллаж байсан конгрессийн гишүүд мөн нэмж тусгаарлагдаж магадгүй болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу