Компьютероор бүтээгдсэн, үзэсгэлэнтэй, загварлаг охин Имма

1196

Тэр үзэсгэлэнтэй, загварлаг, бас олон дагагчтай. Түүнийг удтал дагасаны дараа магадгүй та түүнтэй хамт байх эсвэл түүнтэй адилхан болохыг хүснэ. Гэтэл, гэнэт та түүнийг бодит биш (тиймээ, түүнийг зургаас нь амьд биш гэдгийг нь хэлэх боломжгүй) гэдгийг олж мэднэ. Ирээдүй үнэхээр бидний төсөөлснөөс ч эрт ирчихсэн юм шиг санагдаж байна уу? Мэдээллийн технологи нь сүүлийн арван жилийн хугацаанд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд ирээдүйд ч удаашрах янзгүй. Одоо үед интернет орчинд харагдаж байгаа зүйл тань үнэн байх аргагүй, харсан зүйлдээ итгэж болохгүй эринд бид ирж байна. Үүний амьд нотолгоо бол Имма. Инстаграм дээр түүнийг 30 мянган хүн дагадаг. Тэр тайзан дээр хэзээ ч гарахгүй, бас загварын тэмцээнд оролцохгүй.

Имма (Японоор “одоо” гэсэн утгагатай) компьютероор бүтээгдсэн “нөлөөлөгч” нь Токиод байрлалтай “Modeling Cafe Inc”-ийн бүтээл юм. Уг компани нь компьютер графикийн моделийн чиглэлээр  мэргэшсэн. Артистууд Иммагийн дүр төрхийг бий болгохын тулд өөрсдийн ур чадварыг ашиглан хамгийн нарийн деталиудаас аваад нүүрний хувирал, үсний засалт, нүүр будалт болон бусдаас ялгарах стилийг нь гаргахыг хичээн ажиллажээ.

Компанийн эцсийн зорилго нь комьютер графикийг, хиймэл оюун ухаантай холбон жинхэнэ “real-time” анимейшн бүтээх аж. Энэ сард Имма нь “CG World” сэтгүүлийн нүүрэнд гарсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу