Москва хотод өнөөдрөөс эхлээд тодорхойгүй хугацаанд ХӨЛ ХОРИО тогтоов

764
moskva-hot-coronavirus
Москва хотод өнөөдрөөс эхлээд тодорхойгүй хугацаанд ХӨЛ ХОРИО тогтоов

ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин мэдэгдэл хийлээ. Үүнд:

“Өнөөдөр миний бие COVID-19-ийн эрчимтэй тархалтаас сэргийлэх нэмэлт арга хэмжээний тухай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Москва хотын иргэд нас үл харгалзан гуравдугаар сарын 30-ын өдөр буюу даваа гаригаас эхлэн хөл хорио цуцлах тушаал гарах хүртэл гэртээ тусгаарлагдах дүрэм, журмыг дагаж мөрдөх шаардлагатай. Хөл хорионы дэглэмийг хянах ухаалаг гэрийн хяналт болон хөдөлгөөнт хяналтын системийг ирэх өдрүүдэд нийслэлийн хэмжээнд байршуулж, хяналтыг цаашид улам чангаруулна” гэсэн юм. Ингэснээр 12.5 сая хүн амтай Москва хот тодорхойгүй хугацаанд хөл хорины дэглэмд шилжээд байна.

Энэ хугацаанд иргэд зөвхөн яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд гэрээсээ гарах боломжтой бөгөөд зөвхөн тусгай чиг үүргийн албан хаагчид зөвшөөрлийн бичгийн дагуу ажилдаа явах боломжтой аж. Харин нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтныг салхилуулах, хог асгах зэрэг тохиолдолд гэрээсээ 100 метрийн зайтай гарч, хамгийн ойрын дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг мөрдөнө. Хотын удирдлагын зүгээс Москва хотын иргэдийг бусад шаардлагагүй тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, зайлшгүй шаардлагаар гарсан тохиолдолд өөр хоорондоо 1.5 метрийн зай барихыг уриалжээ. Мөн байгууллагууд болон компаниуд ажлын байран дээр ажилчдаа 1.5 метрийн зайтай орчинд ажиллах нөхцөлөөр хангах шаардлагыг дагаж, мөрдөх ёстой.

ОХУ-ын хэмжээнд даваа гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 1534 тохиолдол, 8 нас баралт гараад байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу