Орон орны сэтгэл татам бүчгүйчүүд

987

Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт орон бүрт харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, манай оронд жинхэнэ Монгол төрхийг хадгалсан байвал том алаг нүдтэй эсвэл өндөр сайхан биетэй байх огт хамаагүй. Зарим оронд том хөхтэй эмэгтэйчүүдийг сайхан бүсгүй хэмээн үздэг  бол зарим нь мяраалаг эмэгтэйг хамгийн сэтгэл татам гэж үзэх нь ч бий.

Ингээд соёл уламжлал, зан заншлын хувьд харилцан адилгүй орнуудад ямар эмэгтэйг хамгийн сэтгэл татам  гэж үздэг тухай мэдээллийг сонирхуулъя.

ЭНЭТХЭГ – ХЕННА ШИВЭЭС

Энэтхэг улсад Хенна шивээс, хамрын персингээр гоёсон эмэгтэйчүүдийн хамгийн сэтгэл татам хэмээн үздэг байна. Хенна шивээс нь 5000 гаруй жилийн өмнөс үүсэлтэй бөгөөд аз хийморь, эрүүл мэнд, хүсэл тачаалыг бэлгэдсээр иржээ. Энэхүү шивээсийг хуримын ёслол, уламжлалт баяр наадам болон оршуулгын ёслолын үеэр хийдэг. Шивээсийг хийлгэхэд багагүй хугацаа шаарддаг ч үр дүн нь үнэхээр гайхалтай байдаг гэнэ.

Халуун орны иргэд Хеннаг /ургамал/  нунтаглан түүгээр хийсэн зуурмагт гар, хөлөө дүрж сэрүүцэн аагим халууныг тэсвэрлэн гардаг байж. Халуун оронд халууны өвчин ихтэй учраас халдваргүйжүүлэх зорилгоор энэ ургамлыг хэрэглэдэг байсан бөгөөд энэ ургамал нь хүний биед өнгөө шингээдэг чадвартайг нь олж мэдээд хаад хатдууд нь хээ угалз зуруулан гоёдог байсан гэдэг. Энэтхэгт Хеннагаар анх хээ угалз бие дээрээ зурсан хүн нь Шах-Жахана удирдагчийн эхнэр Мумтаз-Махал гэдэг. Хожим нт түүний дурсгалд зориулан Таж Махалыг барьсан юм байна.

Сүүлийн үед манай орны хувьд ч Хеннагийн урлаг нэлээд газар авч байгаа билээ.

КЕНИ – ЧИХНИЙ ОМОГ

Өмнөд Африк, Амазонк мөрний сав газраар нутагладаг овог аймагт эртнээс уламжлагдан ирсэн заншил нь уруулын цагариг, чихний омгоо сунгаж томруулах явдал юм. Эдгээр нь эмэгтэй хүний өөртөө итгэлтэй, дүр булаам байдлыг илэрхийлдэг ба эрх мэдлийн зэрэг дэвийн үнэлэмж ажээ.

Уруулын цагаригийг 12-13 наснаас нь эхэлж зүүлгэдэг байна. Энэхүү цагариг нь хэдий чинээ том байна төдий чинээ сэтгэл татам харагддаг хэмээн үздэг. Масаи эмэгтэйчүүд чихнийхээ омгийг томруулахын тулд чулуу эсвэл зааны соёо ашигладаг юм байна.


МЬЯНМАР –ХҮЗҮҮНИЙ ЦАГАРИГ

Мьянмар улсад 130 гаруй мянган Каян хүмүүс амьдардаг. Хүзүүндээ цагариг зүүдэг энэ уламжлалыг хунгийн хүзүү гэж нэрлэдэг байна. Охидын хүзүүг 5-6 настайгаас нь эхэлж сунгадаг бөгөөд хэдий чинээ урт хүзүүтэй болно тэр хэрээрээ дур булаам, хээнцэр чамин байдлыг илэрхийлдэг ажээ.

Насанд хүрсэн эмэгтэйн хүзүүнд дунджаар 9 кг цагариг зүүсэн байдаг. Хүзүүний цагиргийг зөвхөн хуримынх нь шөнө л авдаг гэнэ.

Бразил: Өгзөг

Бразил орон зарим гадаад хүмүүсийн хувьд үхэхээсээ өмнө очиж үзэх ёстой газруудын нэг байдаг. Бразилчууд хөгжмийн зэмсгээр бол гитартай зүйрлэгдэхүйц галбиртай эмэгтэйг төгс гэж үздэг. Ялангуяа сайхан eгзeгтэй байвал тэр эмэгтэй хамгийн дур булаам ажээ.

ЭТИОП: СОРВИ

Омон голын сав газраар 200 мянга гаруй нутгийн уугуул иргэд амьдардаг байна. тэдний 3000 орчим нь Каро омгийнхон. Энэ омгийн эмэгтэйчүүд биен дээрээ ямар нэгэн дүрслэлтэйгээр сорви үлдээдэг бөгөөд энэ нь нөхрийнхөө хайр сэтгэлийг татаж байгаа нэг арга болдог гэнэ.


НАМИБИ: ШАВАР ТӨРХ

Өмнөд Африкийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдтэй омгийн нэг нь Химба юм. Химба эмэгтэйчүүд эртнээс уламжлагдан ирсэн өвөрмөц түрхлэгээр гоёдог. Тосыг түрхсэнээр арьс нь улаан, ягаан туяатай болж харагддаг бөгөөд хэдий чинээ улаан, ягаан байна төдий чинээ эрчүүдийн сэтгэлийг татдаг гэж үздэг.

Энэхүү түрхлэгийг үнээний сүүнээс гарган авч тос, ургамлын ханд, галт уулын чулуутай хольж хийдэг бөгөөд эмэгтэйчүүдийг нар болон шавжнаас хамгаалдаг ажээ.


ЯПОН, ТАЙЛАНД: ЦАГААН АРЬС

Азиудын хувьд өөгүй толигор, цэвэрхэн цагаан арьс нь гоо үзэсгэлэнгийн нь онцлох үнэлэмжийн нэг юм. Ийм арьстай эмэгтэйчүүдийг дур булаам, элбэг баян амьдралын охь гэж үздэг ажээ. Тийм учраас азийнханы хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд цайруулах үйлчилгээтэй бодис орсон байдаг гэнэ.


МАВРИТАН, САМОА: МЯРААЛАГ ЭМЭГТЭЙ

Эдгээр оронд эмэгтэй хүн хэр мяраалаг байна, тэр хэрээрээ дур булаам, гоо үзэсгэлэнтэйд тооцогддог. Тиймээс охидыг зургаа, долоон настайгаас нь эхлээд өөх тостой тэжээллэг хоол хүнсээр хооллодгийн нэг нь кускус юм. Тэдэнд өдөрт хамгийн багадаа л гэхэд 15.000 – 16.000 калори илчлэгтэй хоол өгдөг. Ингээд мяраалаг байх тусмаа хамгийн хүсэмжит нь болж, мяраалаг эхнэртэй эрчүүдийн зиндаа ч дээгүүрт орно.


ШИНЭ ЗЕЛАНД: ТА МОКО ШИВЭЭС

Шинэ Зеландын уугуул Маори омгийнхон Та моко шивээсээрээ ялгардаг. Шивээсийг нүүр, биеэс гадна эрүү, уруулдаа хийлгэх нь түгээмэл байдаг. Ингээд Та моко шивээстэй охид эмэгтэйчүүдийг хамгийн сэтгэл татам гэж үздэг ч дизайн хийцийг нь онцгойлж бас харна.


ИНДОНЕЗ: ТОМ ХӨЛ

АНУ, Бразил, Энэтхэг зэрэг оронд жижигхэн хөлтэй эмэгтэйчүүдийг дур булаам гэж үздэг бол Камбож, Папуа Шинэ Гвиней, Танзани зэрэг оронд том хөлтэй буюу том гутал өмсдөг эмэгтэйчүүдийг илүү таалдаг гэнэ. Тэгвэл антропологич Каро Батакийн хийсэн судалгаагаар Суматра арал дээр том хөлтэй эмэгтэй хамгийн сэтгэл татам байдгийг олж мэджээ.

 

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу