Польшид 1.9 сая хүн халдвар авч, ХӨЛ ХОРИО тогтоолоо

525
poland-covid
Польшид 1.9 сая хүн халдвар авч, хөл хорио тогтоолоо

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас Польш улс бүх нийтийн хөл хорио тогтоож буйг Эрүүл мэндийн сайд Адам Недзельский мэдэээллээ.

Гуравдугаар сарын 20-ны бямба гарагаас Польшид театр, худалдааны төвүүд, кинотеатруудыг хааж байна.

Польшид 1,9 сая тохиолдол бүртгэгдсэн ба 47 мянган хүн амиа алджээ. Эрүүл мэндийн яамных нь мэдээгээр, сүүлийн хоногуудад шинэ халдварын 25 052 тохиолдол бүртгэгдэж хамгийн өндөр түвшинд хүрсэн аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу