Роналдогийн эхнэр Жоржина Родригес загварт хүч үзнэ

1609
Роналдогийн эхнэр Жоржина Родригес загварт хүч үзнэ

Супер од Криштиано Роналдогийн найз бүсгүй Жоржина Родригес Итали дахь дотуур хувцасны “Yamamay”-д брэндийг сурталчлахаар албан ёсны гэрээ байгуулжээ.

Тэрээр өмнө нь Испанийн Мадрид хотод байрлах “Gucci” брэндийн салбар дэлгүүрт худалдагч хийдэг даруухан бүсгүй байсан билээ. Тэрээр санамсаргүй байдлаар Криштиано Роналдотой танилцсан гэдэг.

Jorgina Rodriguez
Жоржина Родригес

Харин алдартай хөлбөмбөгчтэй танилцаж олонд танигдсаны дараа түүнийг загвар өмсөгчөөр ажиллах санал ихээр ирсэн.

25 настай Испани бүсгүйн зураг авалт энэ сарын 15-наас эхлэн орж, эхний рекламын гэрэл зургууд олон нийтийн хэрэгслээр цацагдаад байгаа юм.

Жоржина Родригес нь Криштиано Роналдогийн охин Алана Мартинаг төрүүлсэн билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу