Санта Клаус агаарын бөмбөлөг хөлөглөн, хүүхдүүдэд БЭЛЭГ тараав

1271
santa-claus
Санта Клаус агаарын бөмбөлөг хөлөглөн, хүүхдүүдэд БЭЛЭГ тараав

Японы Нагано мужийн хүүхдүүд нисдэг Санта клаусаас бэлэг гардан авч байна. Тус мужийн Саку хотод хүүхдүүдэд бэлэг тараахаар зургаан ч агаарын бөмбөлөг хөөрсөн байна. Эдгээр агаарын бөмбөлөгт өвлийн өвгөнөөс гадны тэдний хамгийн эрхэм зүйл болох бэлгийг ачжээ.

Нагано мужийн орон нутгийн агаарын бөмбөлөгний клубээс энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион явуулдаг юм.

~`Санта Клаус агаарын бөмбөлөг хөлөглөн, хүүхдүүдэд БЭЛЭГ тараав~

Энэ жил агаарын бөмбөлгийн тоог нэмэгдүүлж, аль болохоор олон айл өрхийн хүүхдүүдэд бэлэг хүргэхийг зорьж байна. Өнгөрсөн 10-р сард Нагано мужийг Хагибис хар салхи дайрч, иргэд амь нас эд хөрөнгөө хохирч нөхцөл байдал одоог хүртэл хүнд байгаа юм.

Санта нарын хөлөглөсөн агаарын бөмбөлөг газраас дээш 40 метрийн өндөрт аажуухан аялж буй нэг бөмбөгөнд зургаан Санта клаус сууж, хүүхдүүдэд бэлэг тараажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу