Селена Гомезын шүтэн бишрэгчид, санаа амарч болно 

985
Селена Гомезын шүтэн бишрэгчид санаа амарч болно 

“Цахим ертөнц” хэмээх зүйл олон нийтэд ямар хүчтэй нөлөөлж, мэдээ мэдээллийн асар хурдан тархац болдог гэдгийн ойрын жишээ бол Селена Гомезыг тойрсон хайрын романс.

Энэ жил 26 настай бүсгүй ээлжит амрагаараа 68 настай Билл Мюррейг сонгосон уу, тэд гэрлэх үү, гэсэн эргэлзээ олон нийтийг цочирдуулсан болов уу.

Селена, Билл нарын дотно байдал, Селенагийн инстаграм хуудаснаа нийтэлсэн зүйл зэрэг нь 2019 оны 6 сарын 14-нд нээлтээ хийх шинэ киноны промошн буюу сурталчилгаа гэж тайлбарлаж болно. Тун саяхан болсон Каннын кино наадмын нээлт дээр “The Dead Don’t Die” нэртэй инээдмийн киноны дебют үзлэг хийгдсэн бөгөөд киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.

Энэ үеэр дуучин Селена Гомез кинонд хамтран тоглосон нэрт инээдмийн жүжигчин, элэглэгч Билл Мюррэйтэй тун чиг дотно харагдаж, хөгжилдөж байсан нь таамаглал дэвшүүлэх дуртай олон нийтэд янз бүрийг бодогдуулсан аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу