Удирдагч Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавилаа

982
kim-jong-un
УДирдагч Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавилаа

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл Удирдагч Ким Жон Ун шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Умард Солонгосын сонин нийтэлсэн байна. Энэ шинэ үйлдвэр нь Сунчон хотод баригджээ.

Өнгөрсөн сарын 12-наас хойш чимээ сураггүй байсан Ким Жон Ун ийнхүү дахин олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон байна. Родон Синмун сонин дээр нийтлэгдсэн зурагнууд удирдагч Ким Жон Ун нээлтийн ёслолын баярын туузыг хайчилж байгаа болон тайзан дээр алга ташин, инээмсэглэн зогсож буйг харуулсан байна.

~УДирдагч Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавилаа~

Тэрээр энэхүү үйлдвэр нь намын бодлогод гүнээ итгэдэг иргэд нэг санаа зорилготой зүтгэсний үр дүн гэж бахархалтай мэдэгдсэнийг Родон Синмун сонин онцлон мэдээлжээ. Энэ ёслолд залуу удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон мөн оролцжээ.

Ким Жон Ун ахин ил гарснаар түүний эрүүл мэнд, цаашлаад амь нас холбоотой янз бүрийн таамаглал, цуурхалд цэг тавьж байна. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй хоногийн турш тэрээр ямар шалтгааны улмаас чухал арга хэмжээ, баярын ёслолд оролцоогүй нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Зарим олон улсын хэвлэл Ким Жон Ун зүрх судасны өвчний улмаас хагалгаанд орж, одоо бие нь тэнхрээд байгаа талаар мэдээлсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу