Фитнессээр тултал нь хичээллээд, байдаг бүх булчингаа хөгжүүлчихсэн мэт харагдах энэхүү үхрийг хиймэл хээлтүүлгийн аргаар гаргаж авсан байж болзошгүй гэдэг.
Гэхдээ албан ёсны мэдээллээр Нэгдсэн Вант улсын сүүний үүлдрийн “Шортхорн” болон Францын махны үүлдрийн “Чаролайс” хэмээх үүлдрийн үхрүүдийн эрлийз гэнэ.
Анх уг үхрийг сүүний чиглэлээр ашиглаж байсан ч ер бусын том булчингууд нь өөх тос багатайгаас гадна мах нь маш зөөлөн байсан учир махны чиглэлийн алдартай үүлдэр болж чаджээ.
Уг үхрийг гаднах төрхөөс нь хамаараад олон янзаар нэрлэдэг ба ихэнх тохиолдолд “Бельгийн цэнхэр үхэр” хэмээн нэрийддэг ч цахим сүлжээнд “аймшгийн үхэр” хэмээгээд буй.