САЙН МЭДЭЭ: Төв аймагт шинэ АВТО БУУДАЛ сүндэрлэв

849
tow-aimag-auto-buudal
Төв аймагт шинэ АВТО БУУДАЛ сүндэрлэв

Төвийн бүсийн тулгуур төвд автотээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв авто буудал” сүндэрлэсэн байна.

Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлэгийн анхан шатны туслаж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337м2 бүхий 3-р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв.

Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу