Фредди Меркуригийн чин үнэнч хайр Мэри Остан

845
Freddie Mercury And Mary Austin
Фредди Меркуригийн чин үнэнч хайр Мэри Остан

“Queen” хамтлагийн алдарт дуучин Фредди Меркуригийн амьдрал их л сонин гэж хэлж болно. Тэрээр 1970 оны үед 19 настай Мэри Остан гэх бүсгүйтэй танилцсан байна. Тэр үед тэрээр 24 настай байжээ. Үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч хосууд гайхалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсний эцэст бие биенийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн хосууд болжээ.

Фрэддигийн нэр хүнд өсч олонд танигдахын хэрээр түүний Мэрид зориулах цаг хомс болж байв. Дараагийн гурван жил хосуудын харилцаа хөндий болсныг Мэри мэдэрч эхэлжээ. Фреддигийн алдар нэр тасралтгүй өсөж, тэр хэрээрээ мөнгө чинээтэй болж, оргилд хүрэх үед хосууд холдож эхлэв.

”Намайг орой гэртээ ирэхэд тэр байдаггүй. Үргэлж л оройтож гэртээ ирэх болсон. Бид өмнөх шигээ дотно байхаа больсон. Би түүнээс хэзээ хуримаа хийх вэ, надад хуримын даашинз авч өгөхгүй юм уу гэхэд тэр зүгээр л ”Үгүй” гэж хэлсэн” хэмээн Мэри дурссан юм.

Нэг л өдөр Фредди Мэрид өөрийгөө бисексуал гэдгээ хэлэв. Харин Мэри хариуд нь ”Үгүй ээ, би чамайг гей гэж бодож байна” гэжээ. Түүнийг бисексуал гэж бодож байснаас гей гэж бодох нь надад амар байсан хэмээн Мери хэлсэн байдаг. Энэ явдлаас хойш тэр хоёрын харилцаа дууссан ч Фредди түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байв.

Мэри удалгүй залуучуудтай болзох болж, Фреддиг мартаж эхэлжээ. Харин Фредди Мэриг мартаж чадахгүй л байлаа. Түүнд өөрийнхөө гэрийн хажууд байр худалдаж авч өгөв. Фреддигийн сэтгэлд үргэлж Мэри ойр хэвээрээ байлаа. ”Миний цорын ганц найз бол Мэри, бид бие биедээ итгэдэг” хэмээн Фредди хожмын ярилцлагадаа дурдсан байдаг.

Мэри Остин, Пийрс Камерон нэрт залуутай гэрлэж хоёр хүүхэдтэй болов. Фредди Жим Хаттонтой 7 жил үерхээд байлаа. ”Миний бүх л амрагууд надаас Яагаад би Меригийн орон зайг нөхөж чадахгүй гэж асуудаг. Хариулт нь маш энгийн. Тэд Мэри биш” хэмээн Фредди хэлж байжээ.

1987 онд Фредди бэлгийн замын өвчин туссан гэдгийг Мэри мэдээд түүний хажуунаас холдож чадаагүй гэдэг. Үхэл тэднийг салгах хүртэл холдохгүй гэсэн амлалтдаа Мэри ийнхүү хүрсэн юм. 1991 онд домогт дуучин Фредди Меркюри нас барж, өөрийн ихэнх хөрөнгөө Мэрид гэрээслэн үлдээжээ.

Фредди Мэрид “Love of my life” дуугаа зориулан бичиж байжээ.

Бэлтгэсэн: А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу