Ханхүү Харри, Меган нар хатан хааны гэр бүлээс ӨРХ тусгаарлав

850
Queen of Great Britain
Ханхүү Харри, Меган нар хатан хааны гэр бүлээс ӨРХ тусгаарлав

Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнтэй холбоотой мэдээлэл олон нийтийг гайхашруулаад байгаа биээ.

Тодруулбал, Сассексийн гүн Харри болон түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нар албан үүргээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэр гаргассан.

Уг шийдвэр нь хааны ордонд томоохон асуудал үүсгэж, II Элизабет энэ асуудлаар хунтайж Харригийн гэр бүлтэй өнөөдөр /2020.01.13/ нүүр тулан уулзахаар болсон байна.

Гүнгийн авхай Меган одоохондоо Канадад өөрийн ээжийндээ байгаа учир уг уулзалтад биечлэн очихгүй, видео дуудлагаар оролцохоор болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу