Хатагтай Ангела Меркель ард иргэдээс УУЧЛАЛ хүсэв

535
Хатагтай Ангела Меркель ард иргэдээс УУЧЛАЛ хүсэв

Герман улсын канцлер хатагтай Ангела Меркель Улаан өндөгний баярын өдрүүдэд хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсондоо ард иргэдээсээ уучлал хүссэн байна.

Тэрбээр сайн сайхны төлөө л ийм арга хэмжээ авч байгааг ойлгон хүлээн авахыг хүссэн байна.

Канцлер Ангела Меркель коронавирусний Британи хувилбар тус улсын халдварын нөхцөл байдалд өөрчлөлт оруулсныг онцолсон байна. Халдвар хурдтай тараах чадалтай энэ вирус тарснаас болж өмнө нь улс орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийн үр дүнг үгүй хийгээд байгааг анхааруулсан байна.

Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч дахин хөл хорио тогтоож вакцинжуулалтаа шуурхайлах шаардлага тулгарсныг тайлбарласан юм. Германы эрх баригчид хөл хориог дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгасан.

Хөл хорионы дэглэмийг ирэх сарын 1-5-ны хооронд буюу Улаан өндөгний баяраар улам бүр чангатгахаар төлөвлөсөн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу