Хэт бариу даашинз өмссөн учир, жүжигчин бүсгүй ухаан алдав!

847
het-bariu-daashinj
Хэт бариу даашинз өмссөн учир, жүжигчин бүсгүй ухаан алдав!

Эмэгтэйчүүд гоо сайхан, гоё сайхан харагдахын тулд маш олон зүйлийг золиосолж басхүү тэвчиж чаддаг. Үүнийн нэгэн тод жишээ “Малефисент” кинонд Аврора бүсгүйн дүрээрээ олонд танигдсан залуухан жүжигчин бүсгүй Эль Фаннинг хэт бариу даашинз өмссөний улмаас ухаан алдан унасан байна.

Канны кино наадмын үеэр Chopard нэрийн брэндээс эрхлэн зохион байгуулсан хүлээн авалтад зоогийн ширээний ард сууж байхдаа гэнэт сандлаасаа унасан байна. Түүнд хажуу дэргэд нь сууж байсан хүмүүс тэр дор нь тусламж үзүүлсний дүнд жүжигчин бүсгүй эргээд сэргэжээ.

21 настай холливүүдийн залуухан одын даашинз нь бүсэлхий хэсгээрээ хэтэрхий бариу байснаас амьсгал авахад нь хүндрэл учруулж улмаар ухаан алдсан бололтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу