Хятад хүүхдүүдэд англи нэр зохиож өгдөг Бью Жэссап

827

677,000 гаруй Хятад хүүхдэд англи нэр зохиож өгдөг 19 настай Бью Жэссап энэхүү бизнесээрээ 400,000 гаруй ам.доллар олж сургалтын төлбөрөө төлж байгаа гэнэ.

Тэрээр анх Хятад улсад аавтайгаа аялж яваад 3 настай бяцхан охинд англи нэрийг нь өгч байжээ. Гадаад улс орнуудтай харилцахад төрөлх хятад нэрээс гадна англи нэртэй болох байдал тус улсын иргэдийн хувьд их түгээмэл хэдий ч, нэрний сонголтын талаар мэдээлэл дутмаг байдаг байна. Бью алгоритмд суурилсан вэб хуудас хөгжүүлснээр хүссэн хүн бүр багахан хураамж төлөөд өөрт тохирох англи нэртэй болох боломжийг бүтээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу