Хөх мөрнөөс загас барихыг 10 жилийн хугацаатай хориглов

717
hoh-moron
Хөх мөрнөөс загас барихыг 10 жилийн хугацаатай хориглов

БНХАУ-ын Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6300 км урттай Янцзы(Yangtze) мөрний экосистем, түүний биологийн олон янз байдлыг бүхэлд нь хамгаалах зорилгоор загас барихыг 10 жилийн хугацаатай хориглосон шийдвэр гаргаснаа Ази тивд зарлалаа.

~Хөх мөрнөөс загас барихыг 10 жилийн хугацаатай хориглов~

Дээрх хориг тус мөрний дагуу амьдардаг 280 мянган загасчны санхүүд нөлөөлөх нь тодорхой ч Хятадын Засгийн газар улирлын чанартай менежментийн арга хэмжээ авах нь хангалтгүй гэж дүгнэжээ.

Уг хоригийг Хөх мөрний дагуух байгаль хамгааллын болон тусгай хамгаалалттай нийт 332 газрын захиргааны оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус мөрөн цутгадаг бүх голыг хамарч үргэлжилнэ гэдгийг урд хөршийн Төрийн зөвлөл мэдэгдэлдээ дурдсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу