Японы эзэн хааны цуваа түргэний машинд зам тавьж өгчээ

827

Япончууд бол ёс суртахуунаараа дэлхийд гайхагддаг хүмүүс. Үүнийг нотолсон үйл явдал саяхан болжээ. Япон орон даяар байгаль эхээ хайрлах, мод зүлэг тарих хөдөлгөөн үүсгээд 70 жил болж байгаа аж. Энэ бол жил бүр албан ёсоор олон нийт гар бие оролцдог тэмдэглэлт үйл явдал.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн Ням гаригт /2019.06.02/ Айчи аймгийн Айчи хотын ой модтой томоохон цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд эзэн хаан Нарухито оролцжээ.

Эзэн хааны машины цуваа явж байх үед нэгэн түргэний тэрэг дохиогоо хангинуулан орж иржээ. Гайхалтай нь эзэн хааны цуваа түр зогсон түргэний тэргэнд зам тавьж өгсөн нь маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн аж. Хэдий эзэн хаан ч гэсэн хэн нэгний амь насыг эн тэргүүнд тавьж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлсэн Японы эзэн хааны талаар мэдээлэл цахим сүлжээнд идэвхтэй түгж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу