ЯПОН: Эмэгтэйчүүдийн 75 хувь нь хамтрагчтайгаа ЭНГЭР ЗӨРҮҮЛСЭН байдаг

1228
emegteichuudiin-amidraliin-hemnel
Эмэгтэйчүүдийн 75 хувь нь хамтрагчтайгаа ЭНГЭР ЗӨРҮҮЛСЭН байдаг

Япон улсад эмэгтэйчүүдийн 75 хувь нь хамтран ажиллагчтайгаа энгэр зөрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн албан ёсны судалгаа гарчээ.

Судалгаанд 20-35 насны “сингл” бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд 4 эмэгтэй тутмын 3 нь ажлын газрынхаа хүнтэй унтсан гэж хариулсан байна.

Эмэгтэйчүүдэд зориулсан мэдээ, мэдээллийн Aikatu сайтаас уг судалгааг хийж, нийт 1162 эмэгтэй оролцсон аж.

Судалгаанд хамрагдсан оролцогчдын 45.5 хувь нь тухайн хамтрагчтайгаа ямар ч хайр сэтгэлийн холбоогүй байсан гэсэн бол, 32.2 хувь нь тодорхой хэмжээнд дотносч эхэлсэн учраас гэжээ.

Тэгвэл 22.3 хувь нь л ажлынхаа газрын хүнтэй огт дотно харилцаанд ороогүй хэмээн хариулсан байна. Тэд үүнийгээ тайлбарлахдаа ажил, амины харилцааг огтхон ч хутгаж болохгүй гэж үздэгээ хэлжээ.

Дээрх судалгааны үр дүнг Япончуудын онцлогтой холбон тайлбарлаж болно. Өдрийн 24 цагийн ихэнхийг ажил дээрээ өнгөрөөдөг, ажлын ачаалал маш их, тэр бүр гадуур дотуур гарах боломж байдаггүй, ажлаасаа маш их ядарч ирдэг тул болзох цаг зав тун хомс байдаг гэнэ.

Түүнчлэн ажлын дараа оффисынхонтойгоо гарах, ууж суух зэрэг нь маш түгээмэл, зарим тохиолдолд ажлаа хадгалж үлдэхэд ч хэрэгтэй байдаг нь нөлөөлдөг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу