Сая доллартай болох нь найз хүүхэнтэй болохоос амархан! Энэ үгийг АНУ-ын Цахиуртийн хөндийд өөрийн эзэмшлийн компанитай 39 настай залуу хэлжээ.

Учир АНУ-д байрладаг Цахиуртийн хөндий хэмээх газарт нь “Facebook” ,”Apple” гэх мэт шилдэг технологийн компаниуд олноороо байрласан газар билээ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн толгой сайтай залуус оюун ухаанаа уралдуулан хөдөлмөрлөдөг байна.

Онлайнаар уулзаж учрах хамгийн том вэбсайтуудыг хийдэг залуус мань өөрсдөө эхнэр, найз бүсгүйтэй болох тал дээр асуудалтай байдаг гэнэ. Энд хэд хэдэн шалтгаан байдаг.

~Сая доллартай болох нь найз хүүхэнтэй болохоос амархан!~

Нэгт Цахиуртийн хөндийн мэдээллийн технологийн ажилчдаас эрчүүд нь хавьгүй олон. Нөгөө талаар эдгээр залуусын ихэнхи нь хөгжилтэй яриа дулимагхан бөгөөд эмэгтэйчүүд тэднийг уйтгартайд тооцдог аж.

Мөн тэд эмэгтэй хүмүүсийг сайн ойлгож мэдэрч чаддаггүй байна. Ихэвчлэн тэдний мөнгөнд шунасан хүүхнүүд л тэднийг сонирхдог гэж тэд гомдолдог. 42 сая долларын хувийн онгоцтой залуу найз хүүхэндээ ядуу хэмээн гологдон хаягдсан гэнэ шүү.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу