Хөл хорионы үеэр гэртээ ШАРЖИГНУУР БЯСЛАГ хийж идэх үү…

571
sharjignuurt-06
Хөл хорионы үеэр гэртээ ШАРЖИГНУУРТ БЯСЛАГ хийж идэх үү...

         Хөл хорионы үеэр хайртай дотны хүмүүсийн тань төрсөн өдөр, шинэ байрны найр, хүүхдийн даахь үргээх ёслол зэрэг онцгой үе тохиож байна уу. Тэгвэл гэрийн эзэгтэй нар маань ямар хоол унд бэлтгэх тал дээр тархиа гашилгадаг шүү дээ.

Энгийн нийтлэг буюу баяр болгоноор айл бүрийн ширээн дээр тавигддаг хоол хүнснээс аль болох татгалзаж, шинэ соргог ямар хоол зууш байж болох вэ? гэсэн эрэлд гарцгаадаг. Тэгвэл амтат шаржигнуурт бяслаг хийж идэх жороос хүргэж байна.

ОРЦ

  • 4-5 ш бяслаг буюу сыр (ууттай, хавтгай)
  • 4 х/х эрдэнэ шишийн гурил
  • 4 х/х гурил
  • 1 чимх хүнсний сода
  • ¾ нунтаг улаан чинжүү
  • Талхны үйрмэг
  • Давс, шарах тос

ХИЙХ ДАРААЛАЛ
1. Нэг саванд эрдэнэ шишийн болон цагаан гурил, хүнсний сода, нунтаг улаан чинжүү, 2-3 х/х талхны үйрмэг зэргээ хийгээд холино.

2. Үүн дээрээ бага зэргийн ус хийгээд зуурах бөгөөд уг зуурмаг дээрээ сырээ хийгээд зуурч бэхжүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа 5 минут хэртэй амраана.

3. Зуурмагаа хэд хувааж, тус бүрийг нь урт нарийн болгох бөгөөд үүнийгээ 3-4 см хэртэй хэрчинэ.

4. Эдгээр сырэн зуурмагуудаа талхны үйрмэгт сайтар өнхрүүлж, бүх талыг нь бүрнэ.

5. Урьдчилан тосоо халаах бөгөөд халсан хойно нь талхны үйрмэгт бүрсэн зуурмагуудаа хийн шарна. Шаргалттал нь шарсны дараа тосноос шүүн гаргана.

6. Шүүн гаргасан шаржигнуурт бяслагаа сальфетка дээр бүгдийг нь тавьж, тосыг нь сайн шүүнэ. Ингээд бэлэн болсон шаржигнуурт бяслагаа кетчуп, өөр элдэв амтлагчаар хачирлан зооглоно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу