Шаардлагатай үед яриаг тасал: Нуршсан үед уучлалт гуйгаад яриаг таслах хэрэгтэй бөгөөд эелдгээр өөр олон асуулт байгаа талаар тайлбар хэлэх нь зүйтэй.
Гол санаагаа төлөвлөсөн байх: Хамгийн багадаа 3 гүн санаа гаргаж авах хэрэгтэй бөгөөд ямар төрлийн яриа гаргаж авахаа урьдчилан төлөвлөсөн байх нь зүйтэй.
Санал зөрөлд: Зочны бүх яриатай нь санал нийлэх шаардлагагүй. Зөрсөн байр суурь гаргаж ирсэн ч болно.
Дэмий зүйл асуухгүй байх: Факттай мөн үзэл бодолтой асуулт асуу.
Сонирхолтой мөртлөө сэдвээс гадуур асуулт тавь: Олон өөр төрлийн асуултууд хольж асуувал илүү сонирхолтой ярилцлага болно.
Сул үгээ хяна: Энгийн харилцан харилцан ярианд анзаарагддаггүй боловч сонсогчдод хэт их сул үг төвөгтэй сонсогддог байна.
Зарим үед санал нийл: Зарим үед зочны яриаг дэмжиж, санал нэгдэж байгаагаа илэрхийл (тийм, мммхм, яг тийм, г.м.). Гэхдээ бүх яриатай нь санал нийлэх шаардлагагүй.
Зочноо хүндэтгэ: Энэ ярилцлага зөвхөн зочинд тань чиглэсэн байх ёстой.
Хурдан хэмнэлтэй ярилц: Бид ярихдаа нурших хандлагатай байдаг бөгөөд ихэнх сонсогчид сонсох хурдны тохиргоог х1.5 болон х2 дээр тохируулдаг байна.
Яриа эхлэхийн өмнө дохио зангаа тохиролцох: Жишээлбэл: Гараа бага зэрэг өргөвөл тухайн сэдвийг хурдан дуусгах хэрэгтэй гэсэн дохио байж болно.
Хэдий нь хэлсэн зүйлсийг дахин давтах шаардлагагүй: Төгсөлд нь базаж товч ярьж болно.
Нэг дор хоёр асуулт асууж болохгүй: Учир нь асуултад хариулах хүн хариултаа бодох зуур нөгөө асуултаа мартах хандлага байдаг.
Заримдаа Тийм/Үгүй асуулт асуу: Бүх асуултанд дэлгэрэнгүй хариулт шаардлагагүй бөгөөд та зарим тохиолдолд тийм/үгүй-д хариулагдах товч, тодорхой асуулт тавиарай.
~Амжилттай ПОДКАСТ хийх зөвлөмжөөс…~
Тодорхой санаа гаргаж ир: Яг хэдэн жил гэх мэт тодорхой тоон мэдээлэлд хариулт авах нь сонсогчдод сонирхолтой байдаг.
Яриагаа өвөрмөц байлга: Тийм ч амархан ярихгүй зүйлийг ухаж гаргаж ирэх буюу зочинд соёлтойгоор халдсан асуултууд асуугаарай.
Гар утсаа далд хий: Зочинтой ярилцаж байхдаа гар утсаа шалгахаас зайлсхийгээрэй. Утасны дэлгэцээ доош харуулж тавь. Учир нь утасны дэлгэц асахад хүний анхаарал их сарнидаг.
Тэмдэглэл хийх: Гартаа үзэг бариад тэмдэглэгээ хийхэд бэлэн байх хэрэгтэй. Ярилцаж байгаа зочиндоо түүнийг сонсоход бэлэн байгаа байдлыг илтгэнэ.
Нүдний хараа: Ярилцаж байхдаа нүдний хараагаа бүү салгаарай.
Зочиндоо яриагаа хамгаалах боломж гаргаж өг: Сөргүүлсэн факт гаргаж ирж нэмэлт аргумент хийх болон санаагаа бататгах боломжийг бий болго.
Төгсгөлд нь яриагаа товчхон баз: Төгсгөлд нь юу сурснаа болон юу олж авснаа нэгтгэж ярь.
Зочноо давтан, давтан танилцуул: Ярилцлагын эхлэлд, дундуур болон төгсгөлд зочноо дахин нэг танилцуулан төгсгөл үед ярилцахыг зөвшөөрсөнд талархана.
Талархах: Сонсогч нартаа мөн талархал илэрхийлээрэй.
Подкастаа танилцуулах: Подкастныхаа талаар буюу хэдэн хүн сонсдог гэх мэт сонсогчдоо танилцуулах нь зүйтэй.