Канадаас Монгол улсал суугаа Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авлаа

716
elchin-said
Канадаас Монгол улсал суугаа Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авлаа

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофийг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ цаг үеийн бусад асуудлаар ярилцав.

Талууд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг тэмдэглэж, тэдгээрийг улам бүр бататгахын тулд 2014 онд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанчлан харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийг зорьж ажиллаж байгаагаа манай тал илэрхийлэв.

Мөн Канадын талаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд нь мерит зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, хүчирхийллийн эсрэг тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу