Амин дэмээр баялаг “ногоотой шөл” хийх жор

6083
nogootoi-shol
Амин дэмээр баялаг "ногоотой шөл" хийх жор

Тун удахгүй Эх үрсийн баяр болох гэж буй. Баярын өдрөөр бяцхан хүүхдүүддээ зориулан амин дэмээр баялаг “Ногоотой шөл” хийх хялбар жороос хүргэж байна.

Орц

  •  Шинэ байцаа – 400 гр
  •  Сонгино
  •  Үрлэн помидор 10 ширхэг
  •  Лууван – 2 ширхэг
  •  Цоохор майлз (Celery) – 4 ширхэг, нэг үндэс
  •  Яншуй – 1 боодол
  •  Эрдэнэ шиш
  •  Вандуй

Хийх арга
Хамгийн түрүүнд бүх ногоогоо сайтар угаана. Дараа нь бүх ногоогоо хэрчээд, хайруулын тавгандаа бага зэрэг оливын тос хийж халаагаад эхлээд сонгино, лууван хоёроо бага зэрэг хуурна.

Дээрээс нь махаа хийгээд дараа нь бусад ногоонуудаа хийж хутгаад хүйтэн ус хийгээрэй.

Усаа хийсний дараа давсаа тааруулж хийгээд, дунд зэргийн гал дээр буцалгаад, 15-20 минут болгоорой.

Энэ хоол нь хүүхдийн амин дэмийг нөхөж, өсөлтөнд сайнаар нөлөөлнө

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу