АМТАТ ЖОР: Хятад гоймонтой хуурга

2829
hyatad_goimontoi_huurga
Хятад гоймонтой хуурга хэрхэн хийх вэ?

      Гоймонтой хуурга дотроо олон төрөл янз. Улс үндэстнүүд өөрсдийн хооллох хэв маягтаа тохируулан янз бүрээр баяжуулан хийдэг түгээмэл хоол юм. Тэгвэл энэ удаа Хятад маягаар хийсэн гоймонтой хуургыг танд санал болгож байна. 

ОРЦ

  • 250 гр шпагетти гоймон
  • 1 ц/х гүнждийн тос
  • ¼ аяга буцалсан ус
  • 1 х/х үхрийн мах амтлагч
  • 3 х/х сой соус
  • 2 х/х бор элсэн чихэр
  • Ургамлын тос
  • 500 гр үхрийн мах
  • 2 ш лууван
  • 2 аяга цэцэгт байцаа
  • 1 ш бөөрөнхий сонгино
  • 4 хумс саримс

ХИЙХ ДАРААЛАЛ

1. Гоймонгоо чанаж болгоод хүйтэн усанд сайтар шүүсний дараа багахан хэмжээний гүнждийн тос хийгээд холино.

2. Буцалсан халуун усан дээрээ үхрийн мах амтлагчаа хийгээд дээр нь бор элсэн чихрээ хийн уустал нь сайтар хутгана. Үүн дээрээ сой соусаа хийгээд хутгана.

3. Хайруулын тавганд үхрийн махаа бүхлээр нь шарах бөгөөд ингэхдээ хоёр талаар нь эргүүлж шаргалттал нь шарна. Болсон махаа таваглан хөргөсний дараа хуруу шиг урт нарийн хэрчиж бэлтгэнэ.

4. Жижиглэж хэрчсэн үхрийн махаа дахин бага зэрэг шарах бөгөөд дээр нь бэлтгэсэн соусаа хийн минут хэртэй зөөлөн гал дээр байлгана.

5. Лууван, сонгино, саримс, цэцэгт байцаа зэргээ хэрчиж бэлтгэнэ. Үхрийн махаа соусласан хайруулын тавгаа угаалгүйгээр сонгиноо хийгээд бага зэрэг хуурна. Үүнийгээ гал дээрээс аваад хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага хэмжээний ургамлын тос хийн халаана. Үүн дээр цэцэгт байцаа, лууван зэргээ хийгээд зөөлөртөл нь 3-5 минут хэртэй хуурна. Үүн дээрээ саримсаа хийгээд бага зэрэг хуураад гал дээрээс авна.

6. Ингээд хуурч бэлтгэсэн ногоо, соусласан үхрийн мах болон гоймонгоо нэг саванд бүгдийг нь хийгээд сайтар холино.

7. Ингээд нэг төрлийн гоймонтой хуурга бэлэн болно.

Тавтай сайхан зооглоорой

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу