АМТАТ ЖОР: Шарсан мөхөөлдөс

1486
sharsan-mohooldos
Шарсан мөхөөлдөс

ОРЦ :

-Морозко зайрмаг /цөцгийтэй эсвэл шоколадтай/
-Үзэм, самар /нарийн татаж хэрчсэн байх/
-Өндөг 5ш
-Сүү 50гр
-Гурил
-Сухор
-Ургамлын тос
Нэмэлт амтлагч:
-Шингэн шоколад /дөрвөлжин/
-Гүзээлзгэнэ
-Нэрсний чанамал

ХИЙХ АРГА:

Нэн түрүүнд хайруулын тавгандаа ургамлын тосоо хийгээд халаа. Бөөрөнхий бөмбөг мэт хөлдөөсөн зайрмагаа үзэм болон нунтаглаж бэлдсэн самарны бэлдэцэнд өнхрүүлж, сайтар наалдуулж, нягтаршуулах хэрэгтэй. Ингэх нь зайрмаг нь биежиж, идэхэд үзэм болон самарны амт гайхалтай хосолдог учраас тэр.

Үүний дараа бэлдсэн бөөрөнхий зайрмагаа буцаагаад хөргөгчиндөө хийж хэсэг байлгана. Энэ хооронд зуурмаг бэлдэх жижгэвтэр аягандаа өндөг болон сүүгээ хийгээд сайтар хольж хутгана. Ингэж бэлдсэн уусмалыг лизон гэх юм. Зайрмагаа гаргаад тавганд бэлдсэн гурилд өнхөрүүлнэ.

Үүний дараагаар лизоны уусмалдаа гурилтай зайрмагаа өнхөрүүлээд дараагаар нь сухорт хийн өнхөрүүлэх нь зайрмаг сонирхолтой шаржигнуур болох юм. Сухор нь нимгэн түрхэгдсэн учраас дахин лизоны уусмалд дүрээд, сухорт өнхөрүүлэх хэрэгтэй. Ингэхдээ гурил шаардлагагүй юм шүү.

Тосоо маш сайн халаах нь чухал. Учир нь бэлэн болсон зайрмагаа халаасан тосондоо дүрээд авахад л хангалттай байдаг учраас тэр /маш богино хугацаанд шарах/. Халуун тосонд шарсан мөхөөлдөс гэсний нууцыг та тайллаа. Бэлэн болсон амттаныг тэр даруйд нь идэх тус хоолны онцлог оршино.

Хазахад халуун мөртлөө амтлахад сэрүү татуулсан нууц хоолны жороос эрхэм тантай хуваалцлаа.

Та сайхан хооллоорой

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу