Өөрийн санаа бодол, амь амьдрал аа олны өмнө ил байлгаж, амьдрахын арга ухаанд алдаа, оноотой суралцсаар яваа сошиал од О.Осоржамаа сайжруулсан шахмал түлшийг хэрхэн “аюулгүй” галлах талаар хичээл заалаа

Түлш нь “но”-гүй, хэрэглээ талд асуудал байгаа бол гэр хорооллынхонд хамгийн сайн заавар зөвлөгөө өгөх хүн нь О.Осоржамаа л болчихоод байна.

Өнгөрсөн хугацаанд гэр хороололд УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд албаны олон хүн ажиллаж, аюулгүй галлагаа хийх талаар зөндөө л зөвлөж, мэдээлэл хүргэлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан гэртээ очиж, live хийж, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш аюулгүй талаар ярьж, сурталчиллаа. Гэвч тус болсонгүй. Угаартсан хүний тоо байсаар л байна. Ямартаа ч нийгэмд зөв зүйлийг уриалж, сайжруулсан шахмал түлшийн зөв болоод аюулгүй хэрэглээг өөрийн хэмжээнд заасан Осоржамаад олон хүн талархсан байна.

Дашрамд Осоржамаагийн “зөв галлагаа”-ны талаарх бичлэгийг даруй 121 мянган хүн үзэж, 850 гаруй удаа шэйр хийжээ.

Oroin hool hamt edehuu hehe??????

Gepostet von Осоржамаа Оюунчимэг am Samstag, 12. Oktober 2019

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу