Бага насны хүүхдэд 3 цаг тутамд халуун хоол, цай өгөөрэй

527
huuhdiin-hoololot
Бага насны хүүхдэд 3 цаг тутамд халуун хоол, цай өгөөрэй

     Бага насны (0-5 нас) хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг нийт эцэг эхчүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс хүргэж байна.

1. Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

2. Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх

3. Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскийг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх

4. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх

5. Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх

6. Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх

7. Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх

8. Гурван цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх

9. Хөдөлгөөний идэвх (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх

10. Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх

11. Оройн 21:00 цагт унтуулж сургах.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу