Байгууллага баян бол бид баян гэсэн зүтгэлтэй ажиллах хэрэгтэй

1278

Хөдөлмөрийн хөлс түүний амт чанар-Аравхан настайдаа би вокзалаас нүүрс зөөж зардаг охин байв… Түүнээс хойш аяга угаагч, цэвэрлэгч, тогооч, зөөгч, машин угаагч, бармен ресепшин, худалдагч, арьс шир ноолуурын үйлдвэрүүдийн ачигч, хусагч, ялгагчаас эхлээд чанар шалгагч мастер, мах комбинатын гэдэс цэвэрлэгч, мах эвдэгч таксичин хийж явсаар нэг юм их сургууль төгсөөд эрх зүйч болов!!!Энэ бүх ажил намайг хүмүүжүүлж бас хөгжүүлсэн юм…Хүн болгон багш болох албагүй харин хүн бүр эцэг эх болдог гэдэг дээ!!!Аяга хоолоо аятайхан хийж чаддаггүй, ар гэртээ салан задгай, өмх махаа өөрөө эвдээд янзалчиж ч чадахгүй адаглаад Монгол хүн байж малынхаа гэдэсийг цэвэрлэж ч мэдэхгүй халуунд халж хүйтэнд хөрөх ч тэвчээргүй байна гэдэг үнэн ичгэвтэр биш гэжүү???Дээрх бүх ажилаас хамгийн сайхан ажил нь эд өвлийн хүйтэнд хөлдүү өмд гуталтай ч хээрийн цай ууж боргоцой цагаалж, шувуудын жиргээ адуу малын янцагаах дууг сонсож, бяцхан хэрэмний бөлтгөр нүдийг ажин баясаж өөрийн чадахаараа муна үүрээд ой хөвчөөр алхаж явах шиг жаргал үгүй ээХүний нутагт ирээд ч амс хийх завгүй зүтгэв… Хүн л ажлыг голдог голсоноороо олон олон зүйлийг сурах, чадах, мэдэх, ойлгох боломжоо алддаг юм…Хамгийн гол нь олсон хураасан бүхнээ нэг муу үдшийн даашинз, дарс пиво, үнэртэн амттан, хувцас цүнхэнд зарцуулж хэрхэвч болохгүй!!!Эцсийн эцэст бид мөнгө олохын төлөө яах гэж ингэтлээ зүтгэдэг юм бэ?Тархиа зүлгэх ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, ижий ааваа асран хамгаалах, улс эх орныхоо хөгжил дэвшилтэд бага ч гэлээ хувь нэмэр оруулахын төлөө татвар төлөх эцэст нь үр хүүхэддээ хүн шиг хөдөлмөрлөх ёстой ухаан сэтгэлийг өөрийн биеэр үлгэрлэх гэж л хөлсөө дуслуулдаг шүү дээ!!!Энд нэг зүйлийг заавал онцолон хэлье!!!Та ямарч ажил хийдэг байсан талхны тань мөнгийг таслалгүй өгч буй ажил олгогч бүрт үнэн сэтгэлийнхээ угаас талархаж буйгаа үнэнч, тууштай, хариуцлагатай байдлаараа үргэлжид илэрхийлж байгаарай!!!
Байгууллага баян бол бид баян гэсэн зүтгэлтэй байж ажлынхаа цахилгаан усыг нь хүртэл гамнаж дэл сулханундуй сундуйг ч өөдөн татаад эмхэлчих их ухамсартай хичээнгүй ажиллаарай!!!Хэнээс ч хялбар дэмжлэг, хялбар дэвшилт, хялбар гавъяа шагнал бүү горьдож тооц!!!Өөрөө л зөв үйлтэй зөв бодолтой явахад туулах зам чинь дардан зөөлөнөөс зөөлөн байдаг юм шүү хөөрхөнүүд минь#Ажлыг_чи_халтуурдвал_амьдрал_чамайг_баллуурдана!!! Хувь заяагаа бид өөрсдөө л бүтээдэг!!!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу