Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр мянгыг…

3534
setgeliin-tenhee
Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр мянгыг...

Биеийн бөхөөр ганцыг сэтгэлийн бөхөөр мянгыг” гэдэг. Хүн хэр зэрэг сэтгэлийн хаттай байгаагаас аливаа бэрхшээл саадыг хүлээж авах, түүнд хандах хандлага нь өөр өөр байдаг байна. Хүн бүр амьдарч буй орчин тойрныхоо юмс үзэгдлийг өөрийн өнцгөөс хардаг. Тиймдээ ч хүн бүр өөрсдийгөө л хамгийн хүнд байдалд байгаа мэтээр төсөөлж, ямар нэг зүйлээс шантрах нь олонтоо тохиолддог.

Гэтэл биднээс хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг, эсвэл бүр хязгаарлагдмал чадамжтай боловч биднээс илүүг хийж бүтээж чадсан хүмүүс бишгүй олон бий. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө зохион бүтээж, зураг зурж, цирк тоглож чаддаг хүмүүс байдаг.

~Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр мянгыг…~

Тэдний хамгийн сайн туслагч нь сэтгэлийн тэнхээ. Бие болон сэтгэцийн эрүүл саруул, эрхтэй бүтэн мөртлөө ажлаас халшран хойш сууж, амьдралыг хүнд бэрх гэж үглэж суудаг хүмүүст чухамдаа сэтгэлийн тэнхээ л дутсан байдаг. Сэтгэлийн тэнхээ нь тэсвэр хатуужил буюу сэтгэлийн хүчийг хэлж байгаа юм.

Хүн түүнд өөрийгөө бэлтгэж, суралцах хэрэгтэй. Тэгж байж хүн зорьсон зорилгодоо хүрч чадна. Сайн суралцдаг оюутнууднуудаас ухаарал, сэтгэлийн хүчийг олж мэднэ. Тэд сайн суралцсаны хүчинд ухаарсан биш, харин ухаарсныхаа хүчинд сэтгэлийн тэнхээтэй байхад суралцдаг.

Та өөрийгөө болон хэн нэгнийг сэтгэлийн их хүч тэнхээтэй болгохыг хүсч байгаа бол хүчлэх хэрэггүй. Хамгийн гол нь зүгээр л аливаа зүйлийн уг мөн чанарыг ухаарч ойлгоход туслаарай.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой
    Тэд мэс засал хийлгэхээр ирснийхээ дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг
    Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг
    сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно
    [email protected]

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу