Хатуу өвлийн улирал хаалга тогшин хаяанд ирсэн энэ цагт бүсгүй та арьсаа хэрхэн арчилж байна. Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ.

Түүнээс гадна Шинэ жилийнхээ баяраар гялгар, гөлгөр, булбарай арьсаар гоёж, харц булаах сайхан биш гэж үү…Ингээд өвлийн арьс арчилгааны тухай бяцхан зөвлөгөө өгч байна.

Халуун дулааны улирлаас хүйтэн сэрүүний улиралд шилжихэд хамгийн чухал нь ЧИЙГШҮҮЛЭЛТ. Мөн түүнчлэн халуун ууранд суух, чийгшүүлэгчтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийлдэг юм шүү.

Чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч үр дүнтэй

Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Б

Илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос чухал

Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний ч дараа ч арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн (өтгөн бүтэцтэй ) чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.

Чийгшүүлэгч сайтай хумс гарын тосыг хэзээ ч бүү март!

Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш шүү бүсгүйчүүдээ.

Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс илүү даарч хөрөх нь элбэг.

Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай.

Гүн чийгшүүлэгчтэй биеийн тос сонгоорой

Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс аймшигтайгаар хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй олон бүтээгдэхүүн бүү ав. Хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгоорой. Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг санаарай.

Нарны тосоо бүү март…

За энэ хэсэг бол өвлийн арьс арчилгааны ХАМГИЙН бүр ХАМГИЙН чухал хэсэг. Өвлийн улиралд та наран шарлагын газар тааламжтай нь аргагүй хэвтээд наранд арьсаа шарахгүй нь мэдээж л дээ. Гэвч хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг байна. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.

Гэрэлтсэн, булбарай “АРЬС” нь гоо сайхан байхын хамгийн том хэмжүүр юм, АМЖИЛТ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу