Дэлхийн түүхэнд энэ өдөр юу болсон бол…

675
delhiin-tuuhend
Дэлхийн түүхэнд энэ өдөр юу болсон бол...
  • 1228 оны энэ өдөр Монголын эзэнт гүрний хаанд Өгөөдэй өргөмжлөгджээ.
  • 1501 оны энэ өдөр Мекелажело алдарт Давид баримлаа бүтээж эхэлжээ.
  • 1743 оны энэ өдөр Их Британи, Австри, Сардинийн вант улс “Treaty of Worms” (Хорхойн гэрээ) улс төрийн холбоо байгуулжээ.
  • 1788 оны энэ өдөр Нью-Йорк хот АНУ-ын нийслэл хот болжээ.
  • 1791 оны энэ өдөр Францын хаан XVI Людовик шинэ үндсэн хуулийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1812 оны энэ өдөр Оросууд Наполеоны армитай тулалдалгүй Москва хотыг орхихоор шийджээ.
  • 1847 оны энэ өдөр Америкийн арми Мехико хотыг эзэлжээ.
  • 1902 оны энэ өдөр Их Британи улсад анх удаа сэжигтэн этгээдийн буруутайг хэргийн газраас олдсон хурууны хээгээр нотолжээ.
  • 1921 оны энэ өдөр Антантын орнуудын арми болон Туркийн арми Сакарийн дэргэд 22 өдөр тасралтгүй тулалдсаны эцэст гал зогсоожээ.
  • 1923 оны энэ өдөр Мигель Примо де Ривера төрийн эргэлтийн дараа Испанид дарангуйлал тогтоожээ.
  • 1922 оны энэ өдөр Ливийн Аль-Азиз мужид агаарын хэм 57,7 хэм хүрчээ.
  • 1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн Александр Флеминг пенициллиныг гарган авчээ.
  • 1940 оны энэ өдөр италийн арми Египет руу дайран оржээ.
  • 1948 оны энэ өдөр Энэтхэгийн арми Хайдарабадын вант руу довтолжээ.
  • 1971 оны энэ өдөр Хятадын генерал, Мао Зедуны албан ёсны залгамжлагч Лин Бяогийн сууж явсан онгоц Монголын Хэнтийн аймагт сүйрчээ.
  • 1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицжак Рабин нар Палестины автономийг хүлээн зөвшөөрсөн тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 2001 оны энэ өдөр есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-д иргэний агаарын нислэг эргэн сэргэжээ.
  • 2008 оны энэ өдөр Энэтхэгийн нийслэл Дели хотод цуврал халдлага гарч 30 гаруй хүн амь үрэгдэж, 130 хүн шархаджээ.
  • 2007 оны энэ өдөр НҮБ уугуул иргэдийн эрхийн тухай тунхгийг баталжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу