Зөв хүний дэргэд зөв сайхан мэдрэмж төрөх ёстой. Зөв хүн чамайг зөвөөр бодоход, зөв сэтгэхэд , зөв алхахад, зөв ярихад, зөв амьдрахад нөлөөлнө.Зөв хүнээ таниж чадвал чиний амьдрал тэр чигтээ зөв байх болно!  Үр чинь зөв өсөж, үйл чинь зөв үргэлжилж, үхэхдээ хүртэл зөв амьдарсанаараа бахдан явах болно!

Ханиа зөв тань ! Түүний дэргэд амар амгалан, аюулгүй, зовлонгүй, гуниггүй, түүнээс шалтгаалсан зан араншин үйл хөдлөлийн айдас шаналгаа чамайг бүрхээгүй , түүнийг л хажууд байхад чи бүрэн утгаараа зөв хүн болж, үйлийн сайныг , үгний сайхныг хийж, хэлж байвал дэргэдэх хүнээ дахин дахин хүндлэ бас хайрла!

Хажуудах хүндээ хамгийн сайхнаар нөлөөлж чаддаг тийм аугаа , зүйрлэшгүй, эрээд эрээд олдошгүй, бүр хорвоогийн адгийн мэт хүнийг ч ариун бурхан чинээ өөрчилж чаддаг тийм хүн, тийм эр, тийм бүсгүй заавал байдаг!

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу