Нярай хүүхдийг тэврэхдээ гаргадаг нийтлэг алдаа

3615
huuhdee-zow-tewreh-01
Нярай хүүхдийг тэврэхдээ гаргадаг нийтлэг алдаа

Бяцхан хүүхдээ өсгөх нь зөв тэврэх алхмаас эхэлдэг байна. Хооллох, хуурайлах бүртээ бид ЗӨВ тэвэрдэг болов уу. Хүүхдээ буруу тэврэх нь тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэх үү?

1. СУГАНААС НЬ ӨРГӨХ

Дөнгөж төрсөн хүүхдийн хүзүүний булчин хангалттай сайн хөгжөөгүй байдаг тул дээш нь өргөхдөө толгой хэсгийг нь дэмжиж өгөх чухал. Эс бөгөөс толгойгоо гэнэт хөдөлгөөд хүзүүгээ гэмтээх эрсдэлтэй. Ерөнхийдөө хүүхэд 4-6 сар хүртлээ толгойгоо өөрөө өргөж чаддаггүй тул толгойгоо өөрөө даадаг болтол нь дэмжиж өгөөрэй.

2. ХҮҮХДИЙНХЭЭ ТОЛГОЙГ ЦЭЭЖИНДЭЭ НААХ

Хүүхдийнхээ толгойг цээжиндээ наан тэвэрч буй тохиолдолд хүүхэд амьсгалахад бэрхшээлтэй болж, ам руу нь хувцас орох зэрэг асуудал үүсдэг тул толгойг нь мөрнөөсөө дээр байлгах ёстой шүү.

3. БАЙРАА СОЛИХГҮЙ УДАХ

Хүүхдээ тэврэхдээ баруун-зүүн, зүүн-баруун гэх зэргээр байрлалыг нь ээлжилж тэврэх нь зүйтэй. Дээр дурдсанчлан хүүхдийн хүзүүний булчин хөгжөөгүй байдаг. Тиймээс бид хоёр талдаа ээлжлэн тэвэрч, булчингийнх нь аль аль талыг хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн нэг талаараа тэврүүлсэн хүүхдийн зөвхөн тухайн талынх нь хүзүүний булчин хөгжиж, толгойгоо эргүүлэх тал дээр бэрхшээлтэй болдог байна.

4. НУРУУНААС НЬ ӨРГӨХГҮЙ БАЙХ

Та хүүхдээ толгой болон бөгсөн биеэр нь л өргөдөг юм биш биз дээ? Ингэж өргөснөөр нэгдүгээрт унах, хоёрдугаарт нугасанд нь хэт их ачаалал өгөх аюултай. Тиймээс толгой, нуруу, бөгс гээд бүхий л хэсгээс нь жигд өргөх нь зүйтэй байх нь.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу