Оймсоо тайлах бүрдээ үнэрлэдэг хятад эрийн уушиг мөөгөнцөрджээ

3807

Daily Mail-д мэдээлснээр Хятадын Фуцзянь мужийн 37 настай Пэнг гэдэг эр байнга ханиалгах, цээжээр өвдөх гэсэн зовиуртайгаар эмнэлэгт ханджээ. Эмч нарын биеийн байдлыг нь муу гэж үзсэн тул шууд хэвтүүлжээ. Шинжилгээгээр уушигт нь мөөгөнцөр үүрлэж хүндээр гэмтээн үрэвслүүлсэн нь тогтоогдсон байна.

Өвчний шалтгааныг тогтоох үеэр мань эр өдөр бүр ажил тарсаны дараа шивэртэй оймсоо тайлаад үнэрлэдэг хачин зуршлынхаа талаар ярьжээ. Хэдийгээр оймс, хөлний эвгүй таагүй үнэрээс болж уушиг шууд муудахгүй ч олон жилийн турш шивэр үнэрлэсэн нь өвчлөлийг дэмжих нэг нөхцөл болсон гэж эмч нар дүгнэжээ. Хөл, оймсоо удаан хугацаагаар угаахгүй байх, шивэртэх үед хүний хөлд болон оймсод бичил мөөгөнцөр үүсдэг аж. Энэхүү мөөгөнцөрүүд нь дулаан чийглэг орчинд өсөж үржин хүний арьсны кератинаар хооллодог.

Мөөгөнцөрдөх үед арьс загатнаж ирвэгнэдэг агаад маажихад үүссэн шархлагаагаар дамжин хүний биед халдварладаг гэнэ. Харин золгүй Пэнгийн тухайд шивэртэй оймсоо байнга үнэрлэх үед нь амьсгалын замаар дамжин халдварлаж уушгийг нь гэмтээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу