Оройтсон хоол таны биед ямар “сүйрэл” авчирдаг вэ

748

Уургийн хэмжээг багасгах нь гоолиг болоход тэр бүр тусалдаггүй гэж эрдэмтэд нотолж байна. Хамгийн гол нь хоолны цаг, чанар, хэмжээнд анхаарах ёстой гэнэ. Ийм аргаар илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх вэ.

2017 онд хулгана дээр туршилт хийсэн Америкийн эрдэмтэд амьтдын эрүүл мэнд ба жин хооллосон цагаас ихээхэн хамаарч буйг ажиглажээ. Шөнө юм идсэн мэрэгчдийн жин бага төдийгүй өдөр хооллосон буюу хоолыг нь хориогүй амьтдаас эрүүл чийрэг байв.

Судлаачид тэжээх автомат төхөөрөмжийн тусламжтайгаар хулгануудын хоолны хэмжээ, давтамж, цаг болон биеийн хөдөлгөөний идэвхийг ажигласан байна. Үүнээс гадна глюкозын түвшин, ходоод, элэг, өөхний цагаан эдийн хэмжээг байнга хэмжиж байв. Ажиглалтаас үзэхэд шөнийн цагаар, энгийн хэмжээнээс 30 орчим хувиар бага хоол өгч байсан хулганууд эрүүл мэндэд хоргүйгээр туржээ. харин адил хэмжээтэй хоолыг өдрийн цагаар идсэн амьтад илүү жинтэй байв.

Үүнээс гадна хулгануудад өгөх өдрийн уургийн хэмжээг багасгасан ч ялгаагүй илүү жинтэй гарч байв. Лабораторийн хулганууд бол шөнийн амьтад бөгөөд харанхуй цагт сэрүүн байдаг учир эрдэмтэд шөнийн хооллолт тэдний биологийн үй явцын хэмнэлтэй тохирсон гэдэг дүгнэлт хийжээ. Иймээс мэрэгчдийн биеийн идэвхжил ба эрүүл мэндийн үзүүлэлтэд хоногийн хэмнэлтэй давхацсан хооллолт ихээхэн нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Энэ дүгнэлт хүмүүсийн хувьд ч адил байж болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

Оросын хүнс судлаач Екатерина Бурляева “Биеийн жинд хүнсний хэмжээ ба чанар төдийгүй хооллох цаг чухал. Эрүүл хүний хувьд өдөрт таван удаа буюу гурван үндсэн хоол, хоёр удаа зууш идэхийг зөвлөдөг. Өдрийн аль цагт байвал хамгийн зохистой вэ. Мэдээж энэ нь амьдралын хэв маягаас шалтгаална.

Шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс өдөр хүнд хоол идэх хэрэггүй. Түүнчлэн шөнийн ажлын ачааллаас шалтгаалан хоолны илчлэгийн хэмжээг тохируулах зүйтэй. Гэвч олонх хүний хоногийн хэмнэл нь өдрийн цагаар хамгийн бүтээмжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өдөр илүү идэвхтэй агаад гормоны систем үүнд зохицсон байна. Иймээс өдөр илүү илчлэг зарцуулдаг” хэмээн өгүүллээ.

ИДЭХЭД ХАМГИЙН ТААТАЙ ЦАГ
Бирмингем дэх Алабамын их сургуулийн эрдэмтэд мөн адил хоногийн хэмнэлийг удирдлага болгохыг зөвлөж байна. Тэд таван долоо хоногийн туршид бодисын солилцоо нь янз бүрээр алдагдсан сайн дурын найман хүнийг хооллож туршилт хийсэн байна.

Өглөөний цай 6.30-8.30, үдийн хоол 12.00, оройн зоог 15.00 цаг гэсэн дэглэм баримталжээ. Эрдэмтдийн бодлоор ийм дэглэм хүний биологийн цагтай таарах учир эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ёстой байв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу