Хөвсгөр цагаан цас, чимэглэн зассан гацуур модгүйгээр Шинэ жилийн баярыг төсөөлшгүй билээ. Айл бүрийн хойморт чимэглэн зассан ногоон гацуур, элдэв чимэглэл саа, тоглоом байдаг ч хэрхэн юуны учир ийн чимэглэдэг талаар бяцхан мэдээлэл хүргье.

Сүлд мод засах уламжлал нь анхлан “XV” зуунд тэр үеийн Германы газар нутагт зул сарын баярт зориулан “сүлд мод” зассанаар эхэлсэн байдаг аж.

Анхлан сүлд модыг алим, самар зэргээр чимдэг байсан бол XVIII зуунаас чимэглэсэн сүлд модоо лаагаар гэрэлтүүлдэг болжээ. Сүлд модны чимэглэл нь эхлээд Христчүүдын бэлгэдэл байсан аж.

Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо нь өсч үржихийг бэлгэдэн чимэглэдэг аж. Энэ байдлаар чимэглэж явсаар “XVIII” зуунаас өнөөгийн бидний хэрэглэдэг саа, тоглоом, өнгөт гэрлээр чимэглэж эхэлсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу