Гадаа хэдийн сэрүүн оржээ. Дан даашинзтай, эсвэл хөнгөхөн богино цамц шорттой явдаг үе ард хоцорлоо. Өвлийн улирал ирсэн цаг энэ үед ноосон цамцны чиг хандлага хаашаа эргэж байгааг охид, бүсгүйчүүддээ танилцуулахаар шийдлээ.

Загварын ертөнцөд гээгдэж хоцролгүй хөл нийлүүлэн алхагч охид, бүсгүйчүүддээ дуулгахад энэ өвөл сул загвартай том нэхээстэй ноосон цамц моодонд орж байна.

Өвдөг хүрсэн, энгэр задгай, том нэхээстэй, сул загварын ноосон цамц. Сул загвартай цамц нь ямар ч галбиртай эмэгтэйчүүдэд зохидог. Энэ төрлийн ноосон цамцыг жинс, майктай хослуулан өмсвөл илүү сайхан зохицож чадна.Хэлбэр галбиргүй мэт том, нэвсгэр ноосон цамц. Харахад эв хавгүй мэт харагдах энэхүү цамц нь өмссөн байхад дулаахан, мөн таныг тун догь загварлаг харагдуулж чадна гэдгийг амлаж байна. Гэхдээ ийм нэвсгэр цамцтай хослуулан бариу өмд эсвэл банзал өмсөх хэрэгтэй шүү.

Хоолойтой, сул загварын ноосон цамц. Урт хүзүүтэй бүсгүйчүүд энэ төрлийн цамцаар гангарвал сайхан зохино.

Тал ханцуйтай, энгэр задгай ноосон цамц. Энэ төрлийн цамцыг албаны хувцас дээр өмссөн ч сайхан харагдах болно. Гэхдээ нэвсгэр даашинз, банзал дээр өмсөөд хэрэггүй.

Тал ханцуйтай, сул загварын ноосон цамц. Энэ төрлийн ноосон цамц нь ямар загварлаг харагдуулж байгааг уг зурагнаас тод харж болохоор… Мэдээж энгийн жинс, майктай хослуулан хөлдөө өндөр өсгийт углачихвал ч гараад өгнө дөө.

Богино, энгэр задгай, том нэхээстэй ноосон цамц. Үүнийг гоёлын, эсвэл албаны хувцас дээр хослуулан өмсвөл илүү тохиромжтой. Мэдээж энгийн хувцас дээр ч сайхан зохицох классик загварын ноосон цамц.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу