Харзны усанд орох нь ямар тустай вэ…

1028

      Өөрийгөө чийрэгжүүлэх зорилго тавиад анх удаа харзны усанд орлоо. Миний хувьд аливаа үйлдэл хийхдээ бусдын ингэдэг гэнэ, тэгдэг гэнэ… гэсэн дам үгийг мэдлэг болгохгүй өөрөө судалж зүй тогтлыг нь судалж байж хийдэг хэвшилтэй хүн л дээ. Ингээд та бүхэнд харзны усанд ороход юу болдог талаар судалж мэдсэн зүйлээ товчхон хуваалцая.

  • Харзны усанд орохын гол зорилго нь хүйтэн усаар биедээ цочрол (шок) өгөх явдал юм байна. Ус нь агаараас илүү хурдан хугацаанд арьсаар дамжин цочрол өгдөг. Ингэж цочрол өгснөөр цусны эргэлт асар хурдацтай нэмэгдэж биеийн бүх хэсгүүдэд ялангуяа цус сайн очихоо байчихсан хэсгүүдэд хүртэл очдог. Ингэснээр хүний бие шинэ цусаар шинэчлэгдэж, элдэв өвчин илааршиж, өвчилж эхэлсэн эрхтнүүд эдгэдэг байна.Үүнийг hydrotherapy буюу усан эмчилгээ гэж нэрлэдэг.
  • Харзны ус нь байгалийн хасах цэнэгтэй байдаг тул шумбаад л гарахад биеийн нэмэх цэнэгийг багасган тэнцвэржүүлж өгдөг. Биеийн нэмэх цэнэг их байх тусмаа бидний бие өвчлөх, шархлаа, үрэвсэл ихэсдэг гэмтэй.
  • Биеийн дархлааг сайжруулдаг.
  • Тархинд аливаа бэрхшээл саадыг давж сурах мэдрэмж, итгэлийг өгдөг.

Анхаарах зүйлс:

Харзны усанд орохдоо 30 секундээс илүү хугацаагаар орж болохгүй. Учир нь 30 секундээс дээш хугацаанд цусны эргэлт удааширч сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.
Сэтгэлзүйн хувьд өөрийгөө сайн бэлдэж, харзанд орохоосоо өмнө бие халаалт хийх нь сайн юм байна.

Харзны усанд орж биеэ чийрэгжүүлсэн нь

ХАРЗНЫ УСАНД ОРОХ НЬ ЯМАР ТУСТАЙ ВЭ..Өөрийгөө чийрэгжүүлэх зорилго тавиад анх удаа харзны усанд орлоо.Миний хувьд аливаа үйлдэл хийхдээ бусдын ингэдэг гэнэ, тэгдэг гэнэ… гэсэн дам үгийг мэдлэг болгохгүй өөрөө судалж зүй тогтолыг нь судалж байж хийдэг хэвшилтэй хүн л дээ.Ингээд та бүхэнд харзны усанд ороход юу болдог талаар судалж мэдсэн зүйлээ товчхон хуваалцая.-Харзны усанд орохын гол зорилго нь хүйтэн усаар биедээ цочрол (шок) өгөх явдал юм байна.Ус нь агаараас илүү хурдан хугацаанд арьсаар дамжин цочрол өгдөг.Ингэж цочрол өгснөөр цусны эргэлт асар хурдацтай нэмэгдэж биеийн бүх хэсгүүдэд ялангуяа цус сайн очихоо байчихсан хэсгүүдэд хүртэл очдог. Ингэснээр хүний бие шинэ цусаар шинэчлэгдэж, элдэв өвчин илааршиж, өвчилж эхэлсэн эрхтэнүүд эдгэдэг байна.Үүнийг hydrotherapy буюу усан эмчилгээ гэж нэрлэдэг.-Харзны ус нь байгалийн хасах цэнэгтэй байдаг тул шумбаад л гарахад биеийн нэмэх цэнэгийг багасган тэнцвэржүүлж өгдөг.Биеийн нэмэх цэнэг их байх тусмаа бидний бие өвчлөх, шархлаа, үрэвсэл ихэсдэг гэмтэй.-Биеийн дархлааг сайжруулдаг.-Тархинд аливаа бэрхшээл саадыг давж сурах мэдрэмж & итгэлийг өгдөг.Анхаарах зүйлс: Харзны усанд орохдоо 30 секундээс илүү хугацаагаар орж болохгүй.Учир нь: 30 секундээс дээш хугацаанд цусны эргэлт удааширч сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.Сэтгэлзүйн хувьд өөрийгөө сайн бэлдэж, харзанд орохоосоо өмнө бие халаалт хийх нь сайн юм байна.

Gepostet von Хөдөөний айл am Mittwoch, 25. Dezember 2019

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу