Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүнийг ШУУД ХАЯ!

808
hugatsaa n duusan buteegdehuun-02
Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүнийг ШУУД ХАЯ!

Үнэтэй авсан зовхины тосоо хараахан дуусгаж чадаагүй байж байтал хугацаа нь дуусчихна гэхээр бас хэцүү сонсогдож байгаа биз?

Товчхондоо таны хэрэглэж байгаа бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнүүд дуусах хугацаатай ба таны багагүй мөнгө төлж авсан зовхины тос ба чийгшүүлэх тоснууд тань үүрд хэрэглэгдэх боломжгүй байдгийг олйгоорой. Тиймээс дууссан л бол ШУУД ХАЯ!

FDA (Food and drug Administration)-ын үзэж байгаагаар гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хадгалагдах хугацаа нь хэр хугацаанд хэрэглэх вэ гэсэн таны хүлээлт, хэрэглэхэд хэр аюулгүй зөв хадгалсан бэ зэргээс шалтгаалж янз бүр байдаг.

Нэгэнт л хугацаа нь дуусчихсан бол хэр их үлдсэн нь ч хамаагүй, үр дүн нь шууд унадаг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний үр өгөөж огт байхгүй болж, та арьсандаа огт хэрэггүй зүйл ямар ч зорилгогүйгээр түрхэж байна гэсэн үг билээ. Нөгөөтэйгүүр ийм бүтээгдэхүүнийг хэрэглэхэд арьсанд сайн үйлчилгээ үзүүлэхгүйгээр зогсохгүй, арьсыг тань цочроож, арьсан дээр юм гарч эхэлдэг. Дараа нь харамсахгүйн тулд хугацаа нь дууссан бүх бүтээгдэхүүнүүдээ яг одоо хогийн сав уруу шидээрэй.

Гоо сайхны бүтээгдэхүүний амьдрах хугацааг хэрхэн уртасгах…

Бохир гараар дамжин нян гоо сайхны бүтээгдэхүүнд орно
Бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах ямар нэгэн алхам хийх боломжгүй ч гэлээ дараах хэдэн зүйлсийг хийхээс татгалзаарай.

Үүнд: бүтээгдэхүүндээ хуруугаараа бүү хүр, хуруугаар дамжин элдэв нян гоо сайхны бүтээгдэхүүнд тань орсноор сөрөг үр дагаврууд өгөх болно. Үүний оронд байнгын давтамжтайгаар цэвэрлэж байдаг тусгай түрхэгч, шпатулаг хэрэглэж заншаарай.

Мөн түүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ зөв хадгал. Бидний хувьд угаалгын өрөө, шүршүүртээ хадгалах нь тун элбэг байдаг. Хэт халуун болон чийг нь бүтээгдэхүүний бүтцэд нөлөөлдөг байна. Харин хуурай сэрүүн газар хадгалж байгаарай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу