Хэзээ ч мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн бол ЗӨГИЙН БАЛ

1832
zogiin-bal-eruul-mend
Хэзээ ч мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн бол ЗӨГИЙН БАЛ

Хэзээ ч мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн бол зөгийн бал юм. 200 магадгүй бүр 2000 жил хадгалагдсан зөгийн балыг амсахад амт чанар нь яг хэвээр байдаг аж.

Учир нь зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрнэ.

Найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг. 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй. Зөгийн бал нь бага температурт талсжиж. Энэхүү талсажсан хэсэг нь глюкоз, талсжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.

Зөгийн бал нь удаан хадгалах боломжтой. Египетэд пирамидыг малтаж байсан Америкийн археологич T.M.Дэвис 3300 жилийн өмнөх зөгийн бал хадгалаастай шилэн сав олсон нь доторх зөгийн бал нь чанараа огт алдаагүй байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Зөгийн баланд ботулинус хэмээх нянгийн үр хөврөл агуулагдах тохиолдол бий. Гэхдээ зөгийн балан дотор байхдаа өсч үржин хор хөнөөл тарих аюулгүй, хүний биед орсон хойноо ч өсч үржих чадваргүй гэгддэг. Харин хоол боловсруулах эрхтэн нь бүрэн хөгжиж амжаагүй нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болдоггүй юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу