Хүүхдийг уйлж байхад нь авдаггүйг МЭДЭХ ҮҮ!

Нярай хүүхдийнхээ талаар хэр сайн мэдэх вэ? Хүүхэд тэврүүлж байгаад тавихад, унтаж байгаад сэрэхдээ, өлсөхөөрөө, хэн нэгэнтэй тогломоор харьцмаар байгаа үедээ уйлдаг.

Бидний хийдэг үйлдэл: Энэ үед ээжүүд, гэрийнхэн хүүхдийн уйлахыг болиулахын тулд гүйж очоод тэвэрч аван тайвшруулдаг. Тэгээд буцаагаад тавих гэтэл хүүхэд ахиад л уйлна. Заримдаа бүр өөрөө цайгаа ууж, бие засах завдалгүй өдрийг хүүхдээ тэвэрсээр өнгөрөөнө.

huuhed-uilah

Хүүхдийг уйлr байхад нь авдаггүйг МЭДЭХ ҮҮ!

Юу хийх ёстой вэ:

  • Уйлж эхлэхэд өөрийнхөө байгааг мэдрүүлж хүүхэдтэйгээ ярих
  • Тайван дөхөж очоод ямар нэг байдлаар хүүхдийн анхаарлыг татаж, өөрлүүгээ харуулах.
  • Харц тулгарах үед анхаарлыг нь удаан барихыг хичээнэ.
  • Эхний ээлжинд 1-3 минут ярихад хангалттай бөгөөд үүний дараа та хүүхдээ хөхүүлэхээр тэвэрч болно.
  • Гол нь хүүхэд уйлахаа больж бүрэн тайвширсан байх ёстой.
  • Хөхүүлж дуусаад хүүхдийг хэхрүүлсэний дараа буцаан орон дээр нь тавина дахин 3-5минут ярилцаад, саатуулаад өөр зүйл хийхээр орхиж болно.
  • Гэнэт нүднээс нь холдолгүй, эхлээд нүдэн дээр нь юм хийж харагдана, дуу гаргана
  • Мэдээж таныг хүүхдээ битгий ав гэж ятгаагүй бөгөөд ердөө 2 3хан минут ярилцаад, сатуулаад тайвширсных нь дараа аваарай гэж байгаа юм. Энэ нь хүүхэд том болоод бусдын дэмжлэггүй өөрөө өөрийгөө тайвшруулж сурахад тустай.
  • Сар нэмэгдэх тусам та хүүхэдтэйгээ илүү их харилцаж, илүү их тоглох шаардлагатай болдог тул аль болох бага сартайгаас хэрэгжүүлж эхлээрэй.

За тэгээд энэ байдлаар 2-3 7 хоног тууштай явчихвал таны хүүхэд авхуулах гэж уйлахгүй бөгөөд та хүүхдээ сэрүүн байсан ч хийх юмаа тайван хийж, бас унтаж болно гэсэн үг дээ.