Хүүхдийн хөлийн тавхай 1-6 нас хүртэлээ үндсэн хэлбэрээ олж тавхай нь нумарч эхлэдэг. Таны хүүхэд алхах дургүй, байнга тэврүүлж, хөлний хэлбэр нь дотогшоо болж, амархан ядарч байгаа бол тавхай нь хавтгай болж байгаан шинж юм.
Энэ үед аль болох хүүхдээ элс, зүлэг, шороон дээр хөл нүцгэн тоглуулж, уланд нь массаж хийж өгөх хэрэгтэй.
12 нас хүртэл хүүхдийн хөлний хэлбэр засал авч болдог. 7 насаас хойш ч хүүхдийн тань хөлний хэлбэр дотогшоогоо, удаан явах дургүй, амархан ядарч, өвдөг, нуруугаар өвдөж, өсөлт удааширч байгаа бол таны хүүхэд хавтгай тавхайтай болсон байна.
Хүүхдийг 12нас хүрэхээс өмнө тэнцвэржүүлэгч супинартор хэрэглэн засч болно. 12 наснаас хойш бол яс бүрэн хэлбэрт орчихдог тул тавхай чигтээ үлдчихдэг.
Хавтгай тавхай нь:
- Гүн ядаргаанд ордог
- Удаан алхаж чададгүй
- Аарцаг нуруу хазайдаг
- Бие сульдаа болдог
- Өсөлтийг удаашруулдаг