Хүүхэд бол танай гэрт үүрээ зассан, үл мэдэхүйгээс ирсэн ЗОЧИН

1066
huuhed-02
Хүүхэд бол танай гэрт үүрээ зассан, үл мэдэхүйгээс ирсэн ЗОЧИН

ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ БАЙГААРАЙ
Хүүхдүүд нь байж болох хамгийн их хүндлэлийг хүртэх ёстой хүмүүс. Яагаад гэвэл, тэд маш гэмгүй, ариун, бурханлагт хамгийн ойр оршдог. Та тэдний ээж аав учраас тэд таныг хүндлэх ёстой гэж бүү албадаарай. Эхлээд та хүүхдээ хүндэл, тэгээд тэд эргүүлээд таныг хүндэлнэ.

ХҮҮХДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХАД НЬ ДУРТАЙ БАЙГААРАЙ
Хүүхэд алдаа гаргах эрхтэй. Хаана ямар алдаа гаргаснаа олж харахад нь туслаарай. Алдаа гаргахад муу юм байхгүй, хүн алдаанаасаа суралцдаг, нэг алдаагаа харин олон бүү давтаарай гэж захиарай.

ТЭДНЭЭС ТОМ ХҮНИЙ ЗАН БАЙДЛЫГ БҮҮ ХҮЛЭЭГЭЭРЭЙ
Хүүхдүүд бол том хүмүүс биш. Тэднийг том хүн шиг байх ёстой гэж бодсоны хэрэггүй. Тэд чинь хүүхдүүд! Тэд юмыг огт өөрөөр олж хардаг. Тэдэнд хүүхдээрээ байх эрхийг нь өг. Яагаад гэвэл, хүүхэд нас хэзээ ч эргэн ирдэггүй.

ХҮҮХДҮҮД ТАНЫ ӨМЧ БИШ
Том хүнд өнгөрсөн гэж байдаг бол хүүхдэд ирээдүй гэж байдаг. Ирээдүйд тэд танд нийцүүлэн амьдрахгүй. Тэд өөрийгөө сонсож сурах ёстой. Ингэж байж тэд эрх чөлөө, хариуцлага, аюул осол, эргэлзээ гэдгийг таньж мэднэ. Бас өөрийнхөөрөө амьдарна.

ХҮҮХЭД ЧИНЬ ТАНЫ БИЕЛЭЭГҮЙ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ ТӨРӨӨГҮЙ
Эцэг эхчүүд хүүхдүүдээ баян, алдартай, бусдад хүндлэгдсэн байгаасай гэж хүсдэг. Тэд хүүхдээрээ дамжуулан өөрсдийн биелээгүй хүслээ хэрэгжүүлэх гэдэг. Хүүхэд тэдний үргэлжлэл байгаасай гэдэг. Гэтэл хүүхэд өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн хувь чанартай, өөрийн гэсэн цэцэглэлтийг тээж явдаг. Үүнд нь бүү саад болоорой.

МОДОН ДЭЭР АВИРАХ ЯМАР САЙХНЫГ МЭДДЭГ БАЙСАН БОЛ ТА ХҮҮХДЭДЭЭ АВИРАХАД НЬ ТУСЛАХ БАЙСАН
Томчууд хүүхдийн нүдээр Ертөнцийг хардаггүй. Хүүхэд модон дээр гарах гэж оролдоно. Та шууд айна. Унаад хөлөө хугалж магад, гэмтэж магад гэж бодно. Хэрэв та юмыг яг хүүхэд шиг хардаг байсан бол модон дээр авирах ямар сайхныг ойлгох л байсан.

ДУУЛГАВАРГҮЙ ХҮҮХЭД ХАМГИЙН УХААНТАЙ БАЙДАГ
Эцэг эхчүүд дуулгавартай хүүхдэд дуртай. Гэхдээ дуулгавартай хүүхдүүд тэнэг байдаг. Сахилгагүй хүүхдэд багш нар дургүй, эцэг эхчүүд нь зовдог. Тэд нэг бол бусдад бууж өгч амьдарна, нэг бол өөрийнхөөрөө байж бусдын өмнө өөрийгөө буруутай гэж бодон амьдарна. Хамгийн ухаантай хүмүүс ингэж амьдрах гунигтай шүү дээ.

ХҮҮХЭД БҮР АГУУ БОЛОМЖ ЧАДАВХТАЙ ТӨРДӨГ
Гол нь үүнд нь саад болохгүй байх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй, туслах хэрэгтэй. Суутнууд цөөн төрдөг учраас цөөхөн байдаг юм биш, тэд нийгмийн тогоонд чанагдахаас зайлсхийх нь ховор байдаг учраас цөөн байдаг.

ХҮҮХЭД БОЛ ТАНАЙ ГЭРТ ҮҮРЭЭ ЗАССАН ҮЛ МЭДЭХГҮЙГЭЭС ИРСЭН ЗОЧИН
Үүнд нь талархаж сураарай. Хэрэв та хүүхдээ үнэхээр хайрладаг бол өөрийн санаа бодлыг түүнд тулган хүлээлгэхгүй.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу